Төсвийг иргэдийн оролцоонд тулгуурлан төсөвлөдөг, ЭЗХЯ-ны тооцоо судалгаанд тулгуурлан Сангийн яам баталдаг тогтолцоонд шилжинэ

9/ 19/ 2023    9 цаг 59 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймагт ажиллаж байна. Тэрбээр “Шинэ сэргэлтийн реформ”илтгэлдээ "Манай улсын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 6,4 хувь болж тэлсэн. Энэ үзүүлэлт цар тахлын үед -4,6 хувь байсан. Өнгөрсөн онд  727 сая ам.долларын алдагдалтай гарсан төлбөрийн тэнцэл 2023 оны наймдугаар сарын байдлаар 474 сая ам.долларын эерэг баланстай гарлаа. Мөн улсын төсөв 1,7 их наяд төгрөгөөр давж биелсэн, гадаад өрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлснээр зээлжих зэрэглэлээ олон улсын түвшинд “В-тогтвортой” ангилалд хадгалж чадсан. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, нүүрсний экспортыг нэмэгдүүлсэн, Хөгжлийн банкны 1.4 их наядын чанаргүй зээлийг төлүүлсэн зэрэг Засгийн газрын шударга ёсны тэмцэл нөлөөлсөн" гэдгийг тэмдэглэв.

Архангай аймаг 95 мянга гаруй хүн амтай, нэг хүнд ногдох ДНБ  нь 8.8 сая  төгрөг бөгөөд улсын төсвөөс 21 тэрбум төгрөгийн дэмжлэг авч байна. Цаашид урт хугацааны хөгжлийн бодлого гаргаж, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн томоохон төслүүдээ тодорхойлон, бие даан хөгжих боломж бүрдүүлэх хэрэгтэй гэж Ерөнхий сайд хэллээ.

Орон нутгийн иргэдийн зүгээс "Аймгийн дулааны цахилгаан станцын барилгын ажлыг 2024 онд эхлүүлэх, самар түүх хугацааг есдүгээр сарын 15 болгон наашлуулж, эрхзүйн орчныг амьдралд нийцүүлэх, орон нутгийн өмчит “Тамир” зусланг олон улсын хүүхдийн зуслан болгох, Эрдэнэбулган сумын тавдугаар цэцэрлэгийн барилгыг шинээр барих, аймгийн МСҮТ-д тракторчийн анги нээх, ахмадын өргөөтэй болох, Булган уулын дархан цаазыг эргэн сэргээх, махны үнийг хөөрөгдүүлэхгүй, тогтвортой байлгах тогтолцоог хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх, аварга малчны шалгуурыг тооноос илүү чанарт шилжүүлэх, махны үйлдвэрийг цэгцлэх, цэрэгжилтийн хичээлийг ЕБС-ийн хөтөлбөрт оруулах, арьс шир боловсруулах болон оёдлын үйлдвэр байгуулах, ӨЭМТ-д ашиглаж буй олон программыг цэгцлэх" зэрэг санал тавьсан юм.

Уулзалтын үеэр “Эх голомтын илч” компанийн захирал Ч.Өсөхбаяр 26 жилийн өмнө өмч хувьчлалаар авсан аймгийн Дулааны цахилгааны станцаа төрд буцааж өгөх болсноо зарлав.

2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээний талаар,

Аймгийн төвд дулааны станц, шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн зураг төсөл, “Тамир” зусланг олон улсынх болгох төслийг эхний гуравт эрэмбэлэв. Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн автозамаас Хорго, Тэрхийн цагаан нуур хүртэлх 13 км хатуу хучилттай автозам, Эрдэнэбулган сумын 5-р цэцэрлэгийг шинээр барих, аялал жуулчлалын дурсгалт газруудад ариун цэврийн байгууламж бүхий түр амрах, отоглох цэг байгуулах, эмнэлэг, сургууль цэцэрлэг, дотуур байр, спорт заал, спортын ордны тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг хөрөнгө оруулалтыг тус тус жагсаав.

Эдгээрээс Дулааны цахилгаан станц, цэцэрлэгийн барилга, Хорго, Тэрхийн цагаан нуур хүртэлх автозам, шинэ суурьшлын бүсийн дэд бүтцэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2024 оны улсын төсөвт суулгахаар шийдвэрлэв.  Дулааны цахилгаан станцтай холбоотой асуудлаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан Ажлын хэсэг Архангай аймагт ирж ажиллана.
 Цаашид иргэдийн оролцоонд тулгуурлан улсын төсвийг төсөвлөдөг, Эдийн засаг, хөгжлийн яамны тооцоо судалгаанд тулгуурлан Сангийн яам баталдаг тогтолцоонд шилжинэ гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дорнын зурхай: Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой1 цаг 44 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ1 цаг 53 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01
 Facebook Twitter Youtube