Н.Номтойбаяр улс төрд эргэж ирэх гэнэ, орох “хаалга” нь нээлттэй!

9/ 19/ 2023    12 цаг 34 минут

Н.Номтойбаяр гэж өөрийн гэсэн ааш аягтай улстөрч байдаг. МАН-ын гишүүн байв. НАМЗХ-ны ерөнхийлөгч ч байлаа. Явсаар УИХ-ын гишүүн болж, ХНХ-ын сайдаар ажилласан. Тэрбээр 2020 оны эхээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Намаасаа ч гарсан. 2020 оны нэгдүгээр сард шиг санаж байна, Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхөөр хэлэлцсэн ч мань эр түрүүлээд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихөж байв. Тэгэхдээ “...Намайг 2020 онд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон. Тиймээс улс төрөөс түр чөлөөлөгдөх шаардлага гараад байна. Би УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө. Гэхдээ би улс төрөөс гарахгүй" гэж мэдэгдэв.

Мөн “...Өчигдөр МАН-ын удирдлагууд, Хяналтын хорооны дарга намайг дуудаж, ёс зүйн асуудлаар намаас хөөх тухай шийдвэр гаргаснаа танилцуулсан. Миний бие энэ шийдвэртэй санал нэг байна. Маргалдаж өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Намын дүрэмд заасан зүйл заалтыг зөрчсөн тул намын гишүүдээсээ уучлалт гуйя гэж саналыг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр би өчигдрөөс МАН-ын гишүүн биш сул гишүүн болсон. Мэдээж би удаа дараа өөрийн биеэр хүлцэл өчсөн. Мөн зөвхөн нам хариуцлага хүлээгээд явах биш хуулиараа хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ дахин хэлье. Сая чуулганаар миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хэлэлцэгдэж байгаад завсарлагаа авсан. Санал хураалт сая нууц явсан. Учир нь арванхоёрдугаар сарын 12-ны өдөр би нэг хэвлэлийн хурал хийсэн. Би та хэдээс зугтааж, гүйдэггүй. Зогсож байгаад л ярьдаг. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал тэр арванхоёрдугаар сарын хэвлэлийн хуралтай шууд холбоотой байх. Учир нь нууц задруулсан, садаа болсон гээд. Гаргасан хоёр шийдвэр нь сая хоорондоо зөрчилдчихсөн буюу тогтоолын төсөлд уначихсан. Аливаа шийдвэр гарна тэрийгээ УИХ-ын дэгийн тухай хуулиар заавал тогтоол гаргаж, хүчин төгөлдөр болгодог. Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түрүү барьж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд садаа болж байна гэсэн ойлголтыг олон нийтэд хүргэж байна. Тийм зүйл байхгүй. Иймд миний бие өөрийнхөө хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барина.

Би ямар нэгэн шахалтад ороогүй. Энэ бол хувь улстөрчийн шийдвэр. Ингэж өгч байж олон нийтийн бухимдал, миний эсрэг зохион байгуулалттай явуулж, харлуулаад буй олон зүйлсийн учир тайлагдана. Чөлөөлөгдөнө гэдэг чинь УИХ-аас явна гэсэн үг. Энэ шийдвэрийг би аль эрт гаргачихсан байсан. Магадгүй миний тэмцэж буйгаа илэрхийлэх нэг хэлбэр” гэж байсан юм.

Хавар нь УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшсэн боловч баривчилж цагдан хорьсон. Тэгээд удалгүй шүүхээр орж шийтгүүлж явсаар 2021 эхээр Дээд шүүхээс нэг жилийн хорих ял шийтгүүлж, нийтийн албанд тохилогдох эрхээ хоёр жилээр хасуулсан. Түүнийг Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаан, ХЭҮЗ-ийн 2017 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхдээ албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нэр бүхий найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөг олгож, их хэмжээний хохирол учруулсан гэж шийтгэсэн байдаг.

Тэгвэл саяхнаас “...Н.Номтойбаяр улс төрд эргэж ирэх гэж байна” гэсэн мэдээлэл тарах болсон. Ойрынхон нь ч үүнийг нотлов болов. Үнэндээ тэр улс төрд буцаж орж ирээд, удахгүй болох УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой. Дээд шүүхийн тусламжтайгаар С.Баярцогтын нээсэн “хаалга” байгаа шүү дээ. Тэгэхээр Н.Номтойбаяр ч гэсэн яагаад болохгүй гэж?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 186 (7171)

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана20 минут 19 секундын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно31 минут 13 секундын өмнөМаргааш “Автомашингүй өдөр-2023” болно37 минут 41 секундын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй42 минут 42 секундын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо47 минут 3 секундын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ47 минут 11 секундын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна2 цаг 11 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна2 цаг 13 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ2 цаг 14 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа2 цаг 33 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй2 цаг 33 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно2 цаг 42 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо2 цаг 42 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр2 цаг 57 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ3 цаг 6 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09
 Facebook Twitter Youtube