Маргааш буюу энэ сарын 20-ны өдрөөс эхлэн “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2023” нэгдсэн арга хэмжээ зохиогдох гэж байна. Уг арга хэмжээ энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ.
Энэ жилийн хувьд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд олон нийтэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулах томоохон тайлан болох юм.
Аж ахуйн нэгжүүд шинээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, танилцуулах, ногоочид ургацын талбайгаас хураасан ногоогоо шинээр нь борлуулах боломжтой. Мөн хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид шинээр оролцоно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.