Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт ээлжит хуралдаанаа хийдэг. Үүний дагуу Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн талаар (танилцуулга),
- Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулах, дуусаагүй барилга байгууламжийг ашиглалтад оруулах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар,
- Төрийн албаны сэргэлтийн хүрээнд бодлогын түвшинд хэрэгжүүлэх ажлын талаар,
- Ерөнхий сайдын Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймагт ажилласан дүн,
- Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.