Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Америкийн өмнө нь үзүүлсэн тусламжийн зарцуулалтын хариуцлагыг хүлээх болно гэж мягмар гарагт буюу есдүгээр сарын 19-нд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти мэдэгдэв.
-Би юу ч амлахгүй. Харин түүнд тавих асуулт байна. Бидний Украинд зарцуулсан мөнгөний тайлан хаана байна, ялалтад хүрэх төлөвлөгөө юу вэ гэж. Миний бодлоор, үүнийг Америкийн олон нийт мэдэхийг хүсч байна" гэж конгрессмен Зеленскийтэй уулзахдаа санхүүгийн үүрэг хүлээх үү гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа онцлов.
Цагаан ордон Украинд 24 тэрбум доллар нэмж өгөхийг Конгрессоос хүссэн ч пүрэв гарагт Зеленскийтэй хийх уулзалтын үеэр тэрээр санхүүжилтийн шинэ шатанд баталгаа өгөхгүй гэдгээ Маккарти ийнхүү онцолжээ.
Спикер 2022 оны 2-р сараас хойш АНУ-аас Украиныг дэмжихэд зарцуулсан зардлын тайланг гаргаж өгөхийг шаардах тухай ярьж байгаагаа батлав. Тэр цагаас хойш Киевийн дэглэм 110 гаруй тэрбум ам.долларын төрөл бүрийн тусламж аваад байгаа юм.
Цагаан ордны Стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби өмнөх өдөр нь Конгрессын гишүүдийн дунд энэ талаарх шүүмжлэл ихсэж байна гэж Цагаан ордонд мэдэгджээ. Тэд Украинд туслахын тулд асар их зардал гаргаж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна гэжээ.
Хариуд нь Пентагоны хэвлэлийн төлөөлөгч дэд хурандаа Гаррон Гарн хэлэхдээ, Киевт цэргийн тусламж үзүүлэхэд зургаан тэрбум хүрэхгүй ам.доллар АНУ-д үлдсэн байгаа гэжээ.
Эх сурвалж:РИА новости, vm.ru
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.