
"Белград 2023" ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50кг-ын жинд манай улаас ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт МУГТ Долгоржавын Отгонжаргал оролцсон юм.
Д.Отгонжаргал өчигдөр, Дэлхийн аваргын хүрэл медальт Туркийн Эвин Демирханыг 8:3 оноогоор, Европын аваргын хошой хүрэл медальт Беларусийн Ксения Станкевичийг 12:1 оноогоор, олимпийн хүрэл, Дэлхийн аваргын 2 мөнгө, 1 хүрэл медальт АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор тус тус ялж финалд шалгарсан.
Тэгвэл манай тамирчин дөнгөж саяхан алтан медалийн төлөө Япон улсын тамирчин олимпийн аварга, Дэлхийн 3 удаагийн аварга Юи Сүсакид 10:0 оноогоор цэвэр ялагдаж ДАШТ-ээс 2 жил дарааллан мөнгөн медаль хүртлээ.
Эх сурвалж: MGLsport.com
Сэтгэгдэл (3)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Бахархалтайгаар цэвэр ялагджээ. Одоо яалтай барахгүй бол барахгүй. Ядаж 1 оноо үулгаасан бол ч
Баяр хүргэё
Хүргэе гэж бичнэ