Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-21 нд нийтлэгдсэн байна.

Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё

9/ 21/ 2023    7 цаг 02 минут

Халамжийн бодлого хэт хавтгайрсан Монголд маань ажил хийдэг хүнгүй болжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хичнээн хүнд, хэдэн төрлийн халамж олгосныг дор үзүүлье.

-Тэтгэврийн даатгалын сангаас 2023 оны эхний хагас жилийн байдлаар 489.0 мянган хүнд 1619.7 тэрбум төгрөг олгосон.

-Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 2023 оны эхний хагас жилд 73.5 мянган хүнд 17.3 тэрбум төгрөг олгосон.

-Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2023 оны эхний хагас жилийн байдлаар 57.4 мянган хүнд 92.4 тэрбум төгрөг олгосон.

-Нийгмийн халамжийн тэтгэмжид 2023 оны эхний хагас жилд 114.9 мянган хүнд 55.8 тэрбум төгрөг олгосон.

-Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 2023 оны эхний хагас жилд 109.1 мянган хүн хамрагджээ.

Үүн дээр хүүхдийн мөнгө, “Эхийн алдар” одонгийн мөнгөн урамшуулал, Ахмад настанд үзүүлэх тусламж, Алдар цолтон, ахмад настанд үзүүлсэн нэмэгдэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлсэн тусламж, хөнгөлөлт, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, Насны хишиг, Цаатан иргэний тэтгэмж гээд нийт 2.3 сая орчим хүнд төрөөс ямар нэгэн тэтгэмж олгосон байна.

Бэлэн мөнгө орж ирээд, хоосон хоночихгүй байхад ажил хийе гэж боддог хүн ховор. Сар сараар амь зуулгыг нь таслахгүй байхад хүн гэдэг амьтан улам л залхуураад хэвтчихдэг гэмтэй. Үүнийг одоогийн бидний амьдрал бэлхнээ батлан харуулж байна. Ялангуяа ковидын хоёр жилд энэ байдал эрс даамжирсан. Хоёр жил гэртээ хоригдож, элдэв тэтгэмж, тэтгэвэр аваад сурчихсан хүмүүс хөл хорио тавигдмагц аялал зугаалгын талбарт сая саяараа бэлчсэн. Хорионы уйдаа нь гараа байлгүй гээд харахад дараа жил нь бүр олуулаа болоод найрлаж, зугаалж байв. Залгуулаад аймгуудын 100 жилийн ой давхцаж, аль нь баян аймаг болохоо харуулахаар уралдаа юу гэлтэй л юм боллоо. Аймгаас гадна сум, сургуулийн ойн баярууд ар араасаа залгуулаад ажил хийлгэхгүй, “амарч зугаал” гэж байгаа мэт даллан дуудаастай. Арай гэж ойн нүсэр баярууд дууслаа гэтэл төгсөлтийн, гэр бүлийн баяр, ураг удмын наадмууд залгаж хөгжилдөнө. Энэ их найр цэнгэлийн хаагуур нь ажиллах билээ. Ер нь баярлаж найрлаж л суувал аз жаргалтай байдаг ард түмэн болчихжээ. Их баяр цэнгэл “өнөө л ажилгүйдэл, мөнгөгүйн зовлон, түрээс, зээл”-ийн өрийг түр ч гэсэн мартагнуулдаг болохоор хүмүүс бүр л их шунан дурлаж байна. Сар бүр орж ирдэг тэтгэмжиндээ бас сэтгэл ханана.

Үнэндээ Монголд маань ажил хийдэг хүн тун цөөн болжээ. Ажилгүйдэл, ядуурлын түвшин нэмэгдэх бүр халамж хавтгайрч, найр цэнгээн олширно. Дуу хуур нэмэгдэнэ. Урлаг, уран сайхан, лам, эдийн засагч, хуулийн сургуулиуд оюутнуудаар дүүрч, хими, физикийн сургалттай сургуулиуд хоёр гуравхан оюутантай байх нь гомдмоор үнэн.

Томхон үйлдвэрүүд, ажил үйлчилгээний төвүүд шинээр нээгддэггүй. Хичнээн давхар шилэн байшин боссон ч давхар бүрд нь жижиг жижиг худалдааны лангуунууд дүүрэн. Бидний чаддаг нэг зүйл байгаа нь ченж ажиллагаа. Гаднаас бэлэн хүнс, бараа бүтээгдэхүүн олж ирээд үнийг нь хэд дахин нэмж зарна. Дотооддоо ч адил, мах гурил, хүнсний ногоог хямдаар аваад үнэд хүргэж хожно. Бэлэн юмны завсраас л мөнгө унагаж тоглодог болохоос ашдын ирээдүйд хэрэг болох томхон үйлдвэр үйлчилгээ бий болгох талаар боддоггүй. Хувь хүнээс гадна төрийн бодлого нь ч лазан хүнд. Ажил хийе гэсэн хүнд зориулсан тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл зэрэг нь жирийн бизнесмэнүүдэд олддоггүй.

Нийтээрээ ажил хийдэггүй, ашиг орлогогүй, халамж харж амьдардаг болохоор нийгэм маань яг л ийм төрхтэй болж байна. Адаглаад хүний хамгийн эрхэм чанар ёс зүй гэдэг зүйл нимгэрсээр. Өвгөдийн яриад байдаг хүний жудаг улам л ховордож эхэллээ. Нэг нэг приус уначихаад хүүхдээ зөөдөг, дур нь хүрвэл халтуур хийдэг хүмүүс сошиалын үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээнд итгээд бөөн уур уцаар, хэрүүл шуугиан тарина. Тухайн мэдээлэл баталгаатай эх сурвалжаас гарсан уу, бодит амьдрал дээр ийм байх боломжтой эсэх талаар ерөөсөө боддоггүй. Бүр хийх юмаа олж ядаад согтуу солиотой нь мэдэгдэхгүй хүмүүсиийн шууд бичлэгийг хэдэн зуугаараа үзэж баясана.

Ийм байхаар улс орон ядуу тарчиг байхаас ч яахав. Ядуу ард түмнийг сошиалын ганц комментоор удирдах боломжтой болохоор улстөрчид нь ард түмнээ яг ийм чигээр нь байлгах сонирхолтой байдаг. Энэ хэдэн улстөрчөөр дамжуулан гаднаас явуулж байгаа бодлого ч юм билүү гэж хардахад хүрч байна.

Угтаа бол хэдүүлээ нийлж гутал хийгээд зарахад, хуушуур бууз хийгээд худалдахад элдэв төрлийн зөвшөөрөл, бичиг цаас нэхмээргүй байгаа юм. Орон нутагт уул уурхайн үйлдвэрлэл явуулах гэхээр хэдэн поп нөхөр очоод хаагаад хэвтчихдгээ болимоор байна. Бүхий л үйлдвэрлэл эцсийн дүндээ мөнгө болдог. Мөнгөтэй бол хөгждөг. Хөгжихийн тулд үйлдвэрлэлд стандарт мөрдүүлэх. Ердөө тогтсон стандарт хангах ёстой гээд гаргаад өгчих ёстой юм. Төрийнхөн ингэж ярьж байгаа ч амьдрал дээр хэрэгждэггүй. Монголдоо хийсэн бүтээгдэхүүнийг гадагш нь гаргахад ч төрөөс түмэн зөвшөөрөл нэхэж, хориг тавиад боломж олгодоггүй. Яаж ийгээд мөнгө олох боломжуудыг хаачихаа төр нь андахгүй юм, гайхмаар.

Ажил хийж байгаа хүнийг алдаршуулан магтдаг болмоор, энэ тал дээр хэвлэл болон сошиал инфлүүнсэрүүд тогтож анхаардаг болмоор байна. Хоёрын хооронд хандалт авах алиа хошин бичлэгүүдээ багасгаж “хөрөнгөтөн хүн гэмт хэрэгтэн биш” гэдгийг олон нийтийн тархи толгойд бат хоногшуулж өгөх хэрэгтэй. Эсрэгээрээ ядуу хоосон, халамжинд найдан суугаа хүмүүсийг “улс орныхоо хөгжилд тээг саад бологч” гэсэн ойлголт нийгэмд суулгах ёстой. Бид нэрэлхүү хүмүүс болохоор хүний дор орохгүй гээд л ажиллаад эхлэх ч юм билүү. Үүнийгээ больё гэхэд ажил хийдэг ард түмэн хий хоосон горьдлого тээж, найр наадамд сатаардаггүй. Нийгмийн сүлжээг дагаж нийтээрээ намирдаггүй. Элдэв аар саар зүйлийг тоохоо больдог.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ2 цаг 4 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа2 цаг 20 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо2 цаг 34 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана2 цаг 38 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ2 цаг 59 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо3 цаг 1 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ4 цаг 3 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ4 цаг 34 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ5 цаг 2 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов5 цаг 39 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна5 цаг 45 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав6 цаг 48 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв7 цаг 11 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа8 цаг 4 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна8 цаг 7 минутын өмнө"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ8 цаг 23 минутын өмнөБ.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал8 цаг 27 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна8 цаг 29 минутын өмнөХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube