Улаанбаатар хот, Налайх дүүргийн “Шугуй” гэх газар энэ сарын 19-ны өдөр нэг хүн гүүрэн дээрээс голын ус руу унаж, живж байна гэх дуудлага ОБЕГ-т иржээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 36 км замыг туулан очиход оршин суух хаяг нь тодорхойгүй иргэн А /51 настай, эрэгтэй/ согтуугаар 2.5 метрийн өндөртэй гүүрнээс “Тэрэлж” голын ус руу унаж живсэн тул тухайн газраас нэг км-т голын усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.Гэвч үр дүнд хүрээгүй тул эрлээ түр зогсоож есдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлсэн гэдгийг ОБЕГ мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.