"Нарантуул" худалдааны төвийн хойно GS 25-ын үүдэнд иргэн С ил харагдах гэмтэл, шархгүй нас баржээ.
Цагдаагийн байгууллага уг харамсалтай тохиолдлыг шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй, учирсан гэмтэл, шархгүй байгаа аж.
Хоногт дундажаар энэ мэт 10 орчим харамсалтай тохиолдол бүртгэгддэг байна. Улмаар мөрдөн шалгах ажиллагаагаар нас барсан шалтгаан нь ихэвчлэн архины хордлого, урт хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл, зохисгүй амьдралын хэв маягтай байсантай холбоотой зүрх, судас гэх мэт олон эрхтэн доройтолд орсон буюу хэврэгшсэн байдаг гэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.