Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээллийг Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт болон АЭХ-ны удирдлагууд хийлээ.
АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт дэд дарга нарынхаа хариуцаж байгаа салбарыг танилцуулаад “Манай даргын зөвлөлд байгаа дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа” гэв.
АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган ирэх долоо хоногт хуралдахаар товлогджээ. Энэ чуулганаар шинэ удирдлага, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэх юм. АН-ын удирдлагын багийн 36 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд цаашдаа АЭХ-ны тэргүүнд өрсөлдөж байгаа эмэгтэйчүүдээ танилцуулахын тулд шууд мэтгэлцээн зохион байгуулна гэсэн мэдээлэл өглөө.
АЭХ-ын ерөнхийлөгч С.Одонтуяа “2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зургадугаар ээлжит дээд чуулганаа хуралдуулах гэж байна.2016 оноос хойш би энэ холбоог удирдан ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн хурлаар шинэ ерөнхийлөгчид ажлаа хүлээлгэж өгөх юм. Шинэ ерөнхийлөгч нь өөрийн багаа бүрдүүлж сонгуульд эмэгтэйчүүдээ амжилттай оруулна гэж бодож байна “ гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.