"Төрдөө адлагдсан одонтой ээжүүд" болоод ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос мэдээлэл хийлээ.
Тэд "ТҮЦ эрхлэн амь зуулгаа залгаж байгаа жижиглэнгийн худалдаа эрхлэгчид бид өнгөрсөн хугацаанд төр засгаас юу ч гуйлгүй өөрсдөө ажлын байр бий болгон амьдрах эрхийнхээ төлөө зүтгэж байна. Гэвч төр засаг солигдох бүрд биднийг ялгаварлан гадуурхаж, доромжилж, дээрэлхэж, басамжлаж, тохуурхаж, гүтгэж байгаад бид гомдолтой байна. Тиймээс дүүргүүдээс хотыг гоё болгох нэрээр 1000 гаруй иргэдийнхээ амьдралын эх үүсвэрийг устгах гэж байгааг эсэргүүцэж тэмцэх болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Баянзүрх дүүргийн засаг даргын А 575 захирамжид гомдол гарган, шүүхэд нэхэмжлэл гаргасан" гэлээ.
ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны гишүүд сууриа илэрхийлэхдээ "Төр засагтаа маш их гомдолтой байна. Баянзүрх дүүрэг рекетчдийг хөлсөлж байна. Худалдаа үйлчилгээний нийтлэг журамд ажлын хэсгийг нь тодорхой заасан байдаг. Гэтэл рекетчдийг хөлсөл гэж нэг ч заагаагүй. 2016 оноос ТҮЦ-ийн ачлага олон удаа болсон. Энэ болгонд бид оролцож байсан ч хэзээ ч хөлсний рекетчин ачлага явуулж байхыг харж байсангүй. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх яг ямар байр суурьтай байгаа болоод ингэж байна гэхээр УИХ-д суух гэж байна гэж хардаж байгаа. УИХ-д ингэж орно гэж юу байх вэ, Н.Баярмөнх өө. Энэ рекетчид чинь бид нарыг зодож байна. " байна. Нүүрээ халхалсан маск зүүсэн хүмүүс биднийг доромжилж байна. Энэ бол хууль зөрчсөн гэж үзээд шалгуулахаар ХЗДХ-ийн сайдад хандах гэсэн боловч оруулаагүй. Хүчээр нэвтэрсэн гээд 10 хүнийг маргааш нь л шүүх хурал товлогдож Зөрчлийн хуулийн дагуу ял оноосон. Одоо Төрийн тусгай хамгаалалтын газраас бид нар луу утасдаж Төрийн тусгай албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул хүн бүрийг 200 мянган төгрөгөөр торгоно гэсэн. Нэг зөрчилд хоёр арга хэмжээ авах хууль байхгүй гэдгийг бид мэднэ. Хууль нь гууль болж, бидний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.