Улс төрийн намын дэргэдэх байгууллагууд амь орж байна. Тухайлбал, АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 25-нд болохоор товлогдсон байна. Тус холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2016 оноос хойш ажилласан бөгөөд энэ удаагийн чуулганаар албан ёсоор энэхүү сонгуульт албан тушаалаа хүлээлгэж өгөхөөр болсон байна.
Тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид өнөөдөр 20 цаг хүртэл албан ёсны хүсэлтээ өгч баталгаажуулах нь.
Одоогийн байдлаар Бадамдоржийн Пунсалмаа өөрийн нүүр хуудсаар дамжуулан нэр дэвшүүлэн өрсөлдөхөө илэрхийлэв.
Тэрээр 4 тулгуурт, 12 зүйл бүхий хөтөлбөрийг дэвшүүлэн эмэгтэйчүүдийн төлөө, эх орныхоо төлөө хэрэгжүүлэн бодит үр дүнд хүрнэ хэмээн зориглож нэрээ дэвшүүлж байна гэжээ.
Мөн АН-ын олон фракцын төлөөлөл болсон Батбаярын Жаргалан, Домбонгийн Үүрийнтуяа / С.Эрдэнэ фракц/, Амгалангийн Адъяасүрэн /Х.Баттулга фракц/ нарын хүмүүс нэрээ дэвшүүлэх тухай мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.