9-р сарын 19-нд Азербайжан "Үндсэн хуулийн дэг журмыг сэргээх" зорилгоор Уулын Карабахад "орон нутгийн терроризмын эсрэг арга хэмжээ" эхлүүлснээ зарлав. Оросын энхийг сахиулагчид тэнд байгаа нь Бакуд саад болж, санаа зовоосонгүй.
Мягмар гарагийн турш Уулын Карабах хүчтэй буудлагад өртөж, энгийн иргэд амиа алдаж эхэлсэн бөгөөд АНУ, ЕХ, Орос улс байлдааны ажиллагааг зогсоохыг уриалав. Лхагва гарагт Уулын Карабахын эрх баригчид Оросын энхийг сахиулагчдын гал зогсоох саналыг хүлээн авчээ.
Хэрэв Уулын Карабах Бүгд Найрамдах Улс /хүлээн зөвшөөрөгдөөөгүй/ зэвсэг, хүнд техникээ хүлээлгэн өгч, бүх цэргийн албан хаагчид, тэр дундаа Армений зэвсэгт хүчин зэвсгээ хаяж, байлдааны байрлалаас ухрах юм бол байлдааны ажиллагааг түр зогсооно гэж Азербайжаны Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Дэлхийн хэвлэлүүд үйл явдлыг анхааралтай ажиглаж, болж буй үйл явдлын талаар өөрсдийн хувилбарыг дэвшүүлж байна. Ажиглагчдын анхаарлыг татсан гол асуудал бол тухайн бүс нутаг дахь Оросын үүрэг байв. 2020 онд болсон сүүлчийн мөргөлдөөний үеэр талууд гал зогсоох тухай тохиролцоонд хүрч, Оросын энхийг сахиулагчид тухайн бүс нутагт орж ирсэн нь Москвагийн хүчин чармайлт юм. .
Гэсэн хэдий ч сүүлийн хоёр өдөр ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр тэд зөвхөн "нөхцөл байдлыг хянах" болон "гал зогсоох дэглэм зөрчсөн олон тооны баримтуудыг бүртгэх" ажлыг хийж энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилд оролцсон гэжээ.
Барууны хэвлэлүүд Украины дайнд суларсан Орос улс Өмнөд Кавказад маргаангүй эрх мэдэлтэй байхаа больсон гэсэн дүгнэлтэд хүрч байна. Нөхцөл байдлыг тогтворжуулах чадвар нь сул Кремль шинэ мөргөлдөөнд оролцох хүсэлгүй байна.
“Таймс” сонины тоймч Ханна Смит Ерөнхийлөгч Алиев АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй утсаар ярихдаа салан тусгаарлах хүчин зэвсгээ хаявал Азербайжаны ажиллагаа дуусна гэж мэдэгдсэн гэжээ. Блинкен өөрөө лхагва гарагт бүх талуудтай яаралтай хэлэлцээ хийж, Азербайжаны Уулын Карабах дахь "харгис" ажиллагааг зогсоохоор төлөвлөж байна гэж мэдэгдэв.
Тус сонин хүний эрхийн омбудсмен хэлснээс иш татан "ОХУ-ын анхаарал, цэргийн хүч Украинд төвлөрч, олон улсын хамтын нийгэмлэг Бакуг зогсоох ямар ч арга хэмжээ авахгүй байгааг Азербайжан ашигласан" гэж мэдээлэв.
2020 оноос хойш бүс нутгийн байдал эрс өөрчлөгдсөн гэж Daily Telegraph сонины Жеймс Килнер тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин тэр үед таван долоо хоног үргэлжилсэн дайны дараа хөндлөнгөөс оролцож, энх тайвныг шаардаж чадсан бөгөөд Кремль Армений бүрэн эрхт байдлын баталгаа хэвээр байна.
Гэсэн хэдий ч Армен улс барууны талыг баримталж, Оросын Украин руу хийсэн довтолгоог дэмжээгүй. Магадгүй, үүнийх нь төлөө Кремль түүнийг шийтгэж, тус улсын Ерөнхий сайд Пашиняныг эвгүй байдалд оруулахыг хүсч байж мэднэ.
Килнер “Кремль мөн Уулын Карабах дахь шинэ дайн нь барууны гүрнүүдийн анхаарлыг татаж, Украиныг дэмжихийг сатааруулах сайн арга гэж үзэж магадгүй” гэж бичжээ.
Түүний бодлоор мөргөлдөөн нэмэгдэх төлөвтэй байна: Израиль, Турк хоёр 2020 онд Бакуг дэмжиж байсан бөгөөд одоо ч хэвээрээ. Ереван дахь Оросын дэмжлэг суларч байгаа ч барууны орнууд түүнийг орлож байна. Москвагийн уурыг хүргэсэн Армени, АНУ-ын хооронд саяхан болсон цэргийн сургуулилт, мөн Ереван, Тегеран хоёрын тохиролцоо. Ираны цэргүүд Армени Азербайжантай хиллэдэг бүс нутгийн ойролцоо маневр хийж байна.
Бакугийн "терроризмын эсрэг ажиллагаа" нь Уулын Карабахыг эзлэх бүрэн хэмжээний довтолгоотой тун төстэй гэж хэвлэлүүд тэмдэглэжээ.
Москвагийн хүчин чармайлтаар 2020 онд Карабахад нөхцөл байдал эмзэг байсан ч энх тайван тогтсон. Гэсэн хэдий ч дараа нь Украинд дайн эхэлсэн.
"Дайн асар том тэнэглэл болж, үүний үр дүнд Америкийн армийн дараа эрэмбэлэгддэг дэлхийн хоёр дахь хүчирхэг гэгддэг Оросын арми Украины шийдэмгий байдал, барууны технологийн хослолын өмнө сульдаж байна."
Их Британийн Батлан хамгаалахын сайд асан Бен Уоллес энэ оны эхээр Оросын армийн 97 хувь нь Украинд байгаа гэж мэдэгдсэн бол Норвегийн зэвсэгт хүчний крмандлагч өөрийн улсын хилийн ойролцоох Оросын цэргийн тоо дайны өмнөх үеийнхээс 20 хувиас хэтрэхгүй гэж мэдэгджээ.
"Гурван жилийн өмнө ялалт байгуулах боломжтой мэт санагдах үед Уулын Карабахыг бүхэлд нь буцааж өгөхөд саад болсон Москвагиийн эвлэрлийг хэзээ ч бүрэн хүлээн зөвшөөрөөгүй Азербайжан улс эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд Оросын сул дорой байдлын энэ мөчийг сонгосон бололтой" сонин онцолжээ.
"Орос анхаарал сарниулж, холбоотнуудаа хамгаалж чадахгүй байгаа энэ үед Арменд өөр найз нөхөд хэрэгтэй байна" гээд Пашинян Кремльд нэр хүндгүй хүн" гэдгийг дурджээ. Азербайжан Туркийн дэмжлэгийг хүлээж, Парис олон улсын тавцанд Арменийг гол хамгаалагчдын нэг болсон.
Эх сурвалж: ВВСnews
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Ukrian shig 10 ulstai zereg daitah chadaltai uls shde ukrianii ard nato bgaad ch yaj ch chadahgvig harj bgaa biz de