Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 41 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байгаа 2 хүүхдийг автомашин дайрчихлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 12-13 насны 2 эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Нийслэл хотод хичээлийн шинэ жил эхэлсэн буюу 2023 оны 09 дүгээр сарын 01 нээс 21 нийг хүртэлх хугацаанд нийт 38 хүүхэд өртсөн осол бүртгэгдсэнээс явган зорчигчоор 26 хүүхэд, Зорчигчоор 4 хүүхэд, Насанд хүрээгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүүхэд, Унадаг дугуйтай 4 хүүхэд, амь хохирсон хүүхэд 1 тохиолдол бүртгэгджээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.