Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургадугаар ангийн 21 сурагчаас бөөлжиж, суулгах шинж тэмдэг илэрч, эмнэлгийн байгууллагад ханджээ.
Тодруулбал, тус сургуулийн сурагчид "Монгол бизнес" дээд сургуулийн байранд хичээллэж байсан бөгөөд 17.00 цагийн үед дуудлага өгч, эмнэлэгт хандсан байна.
Цагдаа болон эмч мэргэжилтнүүд газар дээр нь очиж ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.
Мэргэжилтнүүд ангийг нь битүүмжилж, хордлого юунаас болов гэдгийг тогтоохоор шинжилгээ авсан байна. Хордлогын шинж тэмдэг илэрсэн 21 сурагчийн дөрөв нь зүрх дэлссэн учир Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд бусад сурагчийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар насан хүрээгүй хүүхдүүд газ үнэрлэсэн байж болзошгүй гэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.