-PNAS: 2100 он гэхэд дэлхийн мөнх цэвдгийн 93 хувь нь дулаарлаас болж үгүй болно-
Газрын гадарга дээрх мөнх цэвдгийн ихэнх хэсэг 2100 он гэхэд үгүй болно. Энэ тухай олон улсын эрдэмтдийн баг 3 сая жилийн өмнөх манай гарагийн уур амьсгалтай өнөөгийн цаг уурын чиг хандлагыг харьцуулан таамаглаж байна. Судалгааны үр дүнгээ тэд Proceedings of the National Academy of Sciences (PNAS) сэтгүүлд нийтэлжээ.
Газрын гадарга дээрх мөнх цэвдгийн хэмжээ аж үйлдвэржилтийн өмнөх үе буюу 1850-1900 хүртэлх онтой харьцуулахад 93 хувиар буурах магадлалтай байна. Энэ тооцоолол нь Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын сүүлийн тайланд тодорхойлсон хамгийн хэт дулаарлын хувилбартай нийцэж байна.
2100 он гэхэд өнгөн хөрсөн дэх гадаргын ойролцоох мөнх цэвдэг зөвхөн Зүүн Сибирийн өндөрлөг газар, Канадын Арктикийн Архипелаг, Гренландын хойд хэсэгт л үлдэх болно.Эрдэмтдийн хэлж байгаагаар иймэрхүү нөхцөл байдал Плиоцений дунд үед л тохиолдож байсан гэжээ.
Ирэх 77 жилийн хугацаанд газрын гадарга дээрх мөнх цэвдэг маш их хэмжээгээр алдагдах нь хүний амьжиргаа, дэд бүтэц, дэлхийн нүүрстөрөгчийн эргэлт, гадаргын болон гүний ус гэхчлэн өргөн хүрээг хамарсан аймшигтай үр дагавар авчирна гэж эрдэмтэд үзэж байна.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.