Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-22 нд нийтлэгдсэн байна.

"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй

9/ 22/ 2023    7 цаг 10 минут

 Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө 6 бүлэг, 22 тэргүүлэх зорилт,  132 зорилтыг дэвшүүлэн НИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/10 тогтоолоор батлуулсан байдаг.

Ирэх  жил буюу 2024 онд биелэлтийг нь тооцох үйл ажиллагааны хөтөлбөрийг уншигч танд эргэн нэг сануулья.

Нэгдүгээр бүлэг нь Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого. Энэ бол Засгийн газрын ажил учраас хойш тавья. Мэдээж дэлхийн хамарсан халдварт өвчин учраас нийслэлийн хүлээсэн үүрэг чамгүй их байсныг хүндлэх нь зүй.  Тусгаарлах байр, хяналтын цэг, ариутгал, халдваргүйжүүлэлт, хорио цээрийн дэглэм тогтоох гээд улс даяараа эрвийх дэрвийхээрээ л хөдөлсөн.

Тэгвэл Хоёрдугаар бүлэг буюу Хүний хөгжил зорилтын хүрээнд дэвшүүлсэн зорилттой танилц.

Эрүүл мэнд хэсэгт нь Эрүүл мэндийн яамны үүрэгт ажлыг жагсаасан мэт л сэтгэгдэл төрнө. Тухайлбал,  Халдварт бус өвчний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг сайжруулна, Халдварт өвчнөөс сэргийлэх, илрүүлэх, хянах, танадах, эмчлэх үйл ажиллагааг сайжруулж, өвчлөлийн бууруулна, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлж, чадавхжуулан, нийгмийн баталгааг хангана гэх мэт.

Биеийн тамир бүлгийг нь уншвал Биеийн тамир, спортын сайдын үүрэгт ажилтай давхцана.

Боловсрол гэх дэд зорилтын хүрээнд, Багш нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулна, Төгсөх ангийн сурагчдын сурлагын амжилтыг ахиулах зорилгоор уралдаан зохион байгуулна, ЕБС, цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмжийг сайжруулж, хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчин бүрдүүлнэ гэх мэт “амлалт” өгчээ.

Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт бол НХХЯ-ны ажил. Энэ салбарыг хамаарах төрийн байгууллага уг нь зөндөө. Гэтэл манай хотын дарга зорилтот бүлгийн өрх, иргэдийн нийгмийн хамгааллын суурь үйлчилгээнд хамруулна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дээдэлж, нийгмийн харилцаанд тэгш хүртээмжтэй оролцох оролцоог нэмэгдүүлнэ гээд зөндөө зорилтууд бичсэн байдаг.

Үндэсний бахархал, өв соёл гээд бас нэг дэд бүлэг бий. Үндэсний номын сангийн хуучин барилга, Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театрын барилгуудыг сэргээн засварлана. Үндэсний урлагийн их театр, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн соёлын өв, хөгжлийн төв, Хүүхэд залуучуудын барилгыг шинээр барих газрын асуудлыг шийдвэрлэнэ гэж 2.6.1.2 гэсэн хэсэгт бүүр тод байсан.

Эдгээр барилгын засварын мөнгө хаанаас гардаг юм бэ. Хот гаргадаг бил үү.

Гэр бүлд боловсрол, зөвлөгөө өгөх төв байгуулна, гэр бүлийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа нөлөөллийн ажлыг зохион байгуулна гэсэн байсан шүү. Хаана хаана ийм төв ажиллаад хэн зөвлөгөө мэдээлэл авсныг олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж болох юм.

Гурав дахь зорилтоос нь нийслэлийн Засаг даргад хамааралтай асуудлууд гарч ирнэ. Эдийн засгийн бодлого гэх энэ зорилтын хүрээнд, нийслэлийн өмч хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоож, өмч ашиглалтыг эргэлтэд оруулна гэж эхэлсэн байдаг. Энэ талаар ганц нэг ажил хийгдсэн. Харин Улаанбаатар хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны тухайд байдал ямар түвшинд явааг уншигчид сайн мэдэх биз. Ямартай ч цаасан дээр шийдвэрүүд баталгаажуулж авсан.

Төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар төсвийн алдагдлыг бууруулж, сахилга батыг сайжруулна гэх зорилтын хувьд магадгүй хамгийн үрэлгэн төсөвтэй нь Улаанбаатар хот. 2023 онд нийслэлийн төсөвт 1 их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс 370 тэрбум 226 сая төгрөгийг төсөвт “тушаах” ёстой ч саяхан гарсан мэдээллээр 0 гэсэн дүнтэй байсан.

Орон нутгийн сонгууль болтол жил хүрэхгүй хугацаа үлдэж байгаа болохоор ийнхүү хэн хүнгүй Нийслэлийн Засаг даргынхаа үйл ажиллагааны хөтөлбөрийг нэг сонирхоод үзэхэд гэмгүй.

Хэрвээ биелсэн бол гоё гоё зүйл бий. Наад зах нь эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцсэн мах махан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх малын зах, мах боловсруулах цогц үйлдвэртэй болно. Мөн Ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллана хэмээн амласан учраас манай бизнесийнхэн түүнээс ам асуухад гэмгүй л болов уу.

Магадгүй овоо биелэлттэй байгаа нь мэдээллийн технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглан хотын цогц үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, нээлттэй, чирэгдэлгүй хүргэдэг ухаалаг хотыг бий болгоно гэх өгүүлбэр биз. Гэхдээ энэ бол Цахим хөгжил харилцаа холбооны яамны хариуцах ажилтай бас давхцана аа.

Ногоон хөгжлийн бодлогоос нь онцолж нэхэх зүйл бол “хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан цэцэрлэгт хүрээлэн байгуулж, олон нийтийн амралт зугаалгын талбайг нэмэгдүүлнэ” гэх мөрөөдөл. Бид чинь  амралт зугаалгын хэдэн талбайтай болсон билээ...

“Хөрс, орчны бохирдолгүй хот”-ыг бол энэ зуны борооноор харчихсан. Экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан хот гээд гоё өгүүлбэртэй зөндөө таарна.

Хамгийн сүүлийн зорилт нь Нийслэл ба бүс орон нутгийн хөгжлийн бодлого. Энэ бүлэг зорилтыг л дөрвөн жилдээ чухалчлах ёстой байтал манай хотын дарга өөрийгөө Ерөнхий сайдтай дүйцүүлж бодоод 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө 30 жилийн “Алсын хараатай” дүйцүүлж хийснийг эндээс анзаарч харж болно.

Удахгүй үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг тооцно. Бас нийслэлчүүд Засаг дарга Д.Сумъяабазар түүний багтай “тооцоо нийлнэ”.

 Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

 https://zdtg.ulaanbaatar.mn/uploads/posts/file-1644458884293.pdf

http://stu.ub.gov.mn/news/372/

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ2 цаг 34 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа2 цаг 50 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо3 цаг 5 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана3 цаг 9 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ3 цаг 29 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо3 цаг 32 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ4 цаг 34 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ5 цаг 4 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ5 цаг 32 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов6 цаг 9 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна6 цаг 16 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав7 цаг 18 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв7 цаг 42 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа8 цаг 35 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна8 цаг 38 минутын өмнө"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ8 цаг 53 минутын өмнөБ.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал8 цаг 57 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна9 цагийн өмнөХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube