Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-22 нд нийтлэгдсэн байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ

9/ 22/ 2023    7 цаг 29 минут
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болно.
Ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид АЭХ-ны Дотоод сонгуулийн хороонд албан ёсоор бүртгүүлсэн байна.
Сонгуульд А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, Д.Эрдэнэсувд, Г.Хажидмаа, Ц.Уянга, Н.Одонгуа нар нэр дэвшихээ илэрхийлэн ДоСХ-нд албан ёсоор материалаа хүлээлгэн өгчээ.
1. А.Адъяасүрэн УИХ-ын гишүүн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. МУБИС-ийг Түүхийн багш, сэтгэл судлаачаар төгсөөд тус сургуульд түүх, сэтгэл судлалын багшаар ажиллаж байгаад "Номгон Санчир" ХХК-ийн захирал, “Ти-Эс-Ти” МСҮТ-ийн захирал, “Топ Транспорт” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
2. Б.Жаргалан нь Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. "Монгол түлхүүр" ХХК-ийн гүйцэтгэх захирал,  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүний сонгуульт ажилтай.
3. Б.Пунсалмаа нь "МОйл групп"-ийн захирал. “Их Монгол Товер”, “Эм Пи”, М-Ойл Групп”, “Их Монгол Товер”, “Инвестос ББСБ”, “Монгол Ойл групп”, “Рандонехорс”, “Сиркл Чейн”, “Смарт Ворк”, “Монгол Артист Пикчерс”, “Нью-Истан”, “М-Ойл Групп”, “Тайшрийн Хүдэр”- компанийн хувьцааг эзэмшдэг.
2022 онд МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгсөөд 2006 оноос "МОйл групп"-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны (IWFCI) удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирлын сонгуульт ажилтай. АН-аас 2020 онд УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн.
4.  Д.Үүрийнтуяа нь эдийн засагч, эрхзүйч, нийгмийн удирдлагын менежер мэргэжилтэй. 
АН-ын ХЭГ-ын дарга, АМГ-ын дэд дарга, дарга, АХХ-ны гүйцэтгэх захирал, БГД-ын АН-ын ХЭГ-ын дарга,  БГД-ийн НДХ-ийн Орлого, хяналтын тасгийн дарга, НДЕГ-т Сургалт, маркетингийн албаны дарга, Сэлэнгэ аймгийн АН-ын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн бие төлөөлөгч,  УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслах,   БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ дахь Нийгмийн бодлогын хорооны дарга, Нийгмийн Даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн зэрэг улс төрийн алба хашжээ.
5. Д.Энхтуяа нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орос, англи хэлний орчуулагч багш мэргэжлээр  төгссөн.   2004 онд Германы  Карлсруэгийн их сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсчээ. 2017-2018 онд ИБУИНВУ-ын Лондон хотын Метрополитаны их сургуульд олон улсын харилцаа, улс төрийн бодлого судлал (Political science) чиглэлээр суралцсан. NTV телевизэд  мэдээ шуурхай нэвтрүүлэг хариуцсан дэд Захирал, УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга,  МҮОНРТВ-ийн Дэд захирал, 2018 оноос ТВ2 телевизийг байгуулан удирдаж ажиллаж байна. 2020-2024 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүний сонгуульт ажилтай.
6. Д.Эрдэнэсувд нь АШУҮИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжлээр төгссөн.  Австрали улсын Роял Мельбурн Институтэд “Нийгмийн ажил”-ын магистр хамгаалсан.

Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд Эх баригч, резидент эмч, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эрхлэгч, ХНХЯ-ны Эрүүл мэндийн даатгал хариуцсан мэргэжилтэн, Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга, Тамгын хэлтсийн дарга,  ХАХНХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга, АН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Гадаад харилцаа сургалтын газрын дарга, 2021 оноос АН-ын ХЭГ-ын дарга зэрэг ажил хийж байсан.

АН-аас 2020 оны УИХ-д сонгуульд Төв аймагт нэр дэвшсэн. Төв аймгийн АЭХ-ын тэргүүнээр ажиллаж байсан.

7. Г.Хажидмаа нь  Улс төрд шинэ манлайлагч гэх UBS телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ " Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйч мэргэжилтэй. Улсын мал эмнэлгийн Ариун цэврийн төв лабораторын Хүнсний эрүүл ахуй хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан.

МоАХ-ны Чингэлтэй дүүргийн эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан"  гэж намтраа мэдүүлсэн байдаг. Сүүлийн жилүүдэд иргэн Г.Хажидмаа хэмээн хэд хэдэн улс төрийн эсэргүүцлийн хөдөлгөөнд манлайлан оролцсон.

8. Ц.Уянга нь олон нийтийн сүлжээнд "Элийрэгч" нэрээр алдартай нэгэн.  МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн.

ШШГЕГ-ын гадад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн, M.A.D investment solutions ХХК-ийн хувь нийлүүлэгч, захирал.. Тэрээр НҮБ-ын Хориг газарт хүний эрхийг хангах наад захын жишиг дүрэм нэвтрүүлэх төслийн хэрэгжүүлэгч багийн гишүүн, АХБ-ны Улаанбаатар хот төлөвлөлт болон гэр хорооллын хөгжлийн хөрөнгө оруулалтын төслийн үндэсний ахлах зөвлөх, Дэлхийн банкны “Цэвэр агаар” төслийн орон нутгийн зөвлөх  зэрэг олон улсын 10 гаруй төслийн зөвлөхөөр ажилласан байна.

НИТХ-ын сонгуульд 2020 онд Сүхбаатар дүүргийн 25-р тойрогт Иргэний Хөдөлгөөний Намаас нэр дэвшсэн.

 9. Н.Одонгуа нь АШУҮИС-ийг хүний их эмчээр төгсөөд БНСУ-ын Yonsei их сургуульд анагаах ухааны доктор хамгаалсан. Эрүүл мэндийг дэмжих институтэд эрдэм шинжилгээний ажилтан БНСУ-ын Үндэсний ЭМД-ын когорт судалгааны эрсдлийн судлаач, Бодисын солилцооны хам шинж кластер когорт судалгааны үндсэн судлаач, Интермед эмнэлгийн урьдчилан сэргэлийн тасгийн эрхлэгч, АШУҮИС-ийн багш, бүрэлдэхүүн сургуулийн захирал зэрэг албыг хашиж байв. ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүн. ДЭМБ-тай хамтран Эрүүл мэндийн  сайн дурын ажилтан бэлтгэх төслийн зохицуулагч, Люксембургт Эрүүл мэндийн төслийн удирдагч зэргээр салбарын олон улсын томоохон төслүүд дээр ажилласан туршлагатай нэгэн юм.

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ4 цагийн өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа4 цаг 16 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо4 цаг 31 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана4 цаг 34 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ4 цаг 55 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо4 цаг 57 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ5 цаг 59 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ6 цаг 30 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ6 цаг 58 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов7 цаг 35 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна7 цаг 41 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав8 цаг 44 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв9 цаг 8 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа10 цагийн өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна12 сар 5. 10:55"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ12 сар 5. 10:39Б.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал12 сар 5. 10:36Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна12 сар 5. 10:33ХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube