
"Белград 2023" чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68кг-ын жинд U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Азийн аваргын нэг мөнгө, 2 хүрэл медальт ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа эзэн орны тамирчин Эмилия Яковльевичийг 14:4 оноогоор, олимпийн хүрэл, ДАШТ-ий 2 мөнгө, нэг хүрэл медальт Казахстаны Елена Шалигинаг даралтаар, ДАШТ-ий нэг мөнгө, 2 хүрэл медальт Францын Коумба Ларрокийг 2:1 оноогоор, АНУ-ын Эмма Брунтилыг эхний үед цэвэр даралтаар тус тус ялж финалд шалгарсан.
Тэрээр алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой хүрэл медальт Туркийн Бусе Тосунтай барилдаж 4:3 оноогоор хожиж явсан ч хармсалтайгаар цэвэр ялагдлаа.
Ингэснээр Э. Дэлгэрмаагийн хувьд залуучууд, U23, насанд хүрэгчид гэх 3 насны ангилалд дэлхийн медальтан тамирчин болж байна. Сонирхуулахад тэрээр 2018 оны 9- сарын 22 ны энэ өдөр залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүрлэж байлаа.
эх сурвалж:MGLsport.com
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.