
“Белград-2023” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 72кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ Энх-Амарын Даваанасан Полшийн Наталья Стрзалкаг 8:1 оноогоор, Болгар улсын тамирчин, 2019 оны Европын наадмын хүрэл медальт Софиа Георгиеваг 9:1 оноогоор, Казахстаны ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн 3 удаагийн аварга Жамила Бакбергеноваг 6:2 оноогоор тус тус хожиж дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарсан.
Дэлхийн аварга болох эсэхээ шийдэх барилдаанд АНУ-ын залуу од өсвөр, залуучууд, U23, насанд хүрэгчид гэсэн дөрвөн насны ангиллын Дэлхийн аварга Амит Эйлортой барилдаж 8:2 оноогоор ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.