ОХУ-ын Засгийн газар дотоодынхоо зах зээлийн үнэ ханшийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний экспортыг түр хугацаагаар зогсоож байгааг өчигдөр орой зарлалаа.
Экспортын хориг шийдвэр гарсан өдрөөс буюу есдүгээр сарын 21-ээс эхлэн үйлчлэх бөгөөд харин хэзээ экспортыг хэвийн болгох нь тодорхойгүй байна.
Гэхдээ Оросын тэргүүлдэг тус хоригт Беларусь, Казахстан, Армени, Киргизстан улсуудад уг хориг үйлчлэхгүй юм байна. Мөн засгийн газар хоорондын гэрээний дагуу хүмүүнлэгийн тусламжид хамаарах бензин түлшний экспортыг хориглоогүй байна. Манай улс тус хоригт орсон байна.
ОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон асуудлаар өнөөдөр 11.00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.