Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-22 нд нийтлэгдсэн байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

9/ 22/ 2023    12 цаг 45 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна.

Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелтай уулзлаа.

Талууд уламжлалт, найрсаг харилцааг улам бүр хөгжүүлж, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч зэрлэг тахийг уугуул нутагт нь нутагшуулах хөтөлбөрийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, энэ нь хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохыг онцлов.

Чехийн тал 1992 онд Прага хотын амьтны хүрээлэнгээс анхны 16 тахийг Төв аймгийн Хустайн нуруунд авчирч, түүнээс хойш хэд хэдэн удаагийн төсөл хэрэгжүүлээд байна. 

Ерөнхийлөгч Петр Павел хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг батлан хамгаалах, аюулгүй байдал, соёл зэрэг салбарт өргөжүүлэх боломж байгааг хэлээд, ирэх онд эх орондоо айлчилж, энэ хүрээнд Монголын эзэнт гүрний тухай нийтэд толилуулах үзэсгэлэнгийн нээлтэд оролцохыг урилаа.

Бүгд Найрамдах Чех Улсад 12 мянга гаруй монгол иргэн амьдардаг бөгөөд Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж байна.

Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрт талууд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Прага хотноо гарын үсэг зурсан. Энэ дагуу Монгол Улсын иргэн эх орондоо болон Бүгд Найрамдах Чех Улсад шимтгэл төлж ажилласан хугацаагаа нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улс эсхүл Бүгд Найрамдах Чех Улсад тэтгэвэр тогтоолгох нь хоёр улсын холбогдох хууль тогтоомжоор нээлттэй болсон юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Үерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэллээ5 цаг 55 минутын өмнөИргэдийн аюулгүй байдлыг хангаж, бэлэн байдалд ажиллаж байна8 цаг 46 минутын өмнөШар хоолойн 3 км автозамын ажил удахгүй эхэлнэ8 цаг 51 минутын өмнөЦ.Энхбат: Үр хүүхдэдээ новшийн нийгэм үлдээчхээд “би сошиал дээр зөндөө сэтгэгдэл бичсэн” гээд сууж баймааргүй байна8 цаг 55 минутын өмнөМонгол Улсын Арслан Б.Ганбат: Б.Заяабал бол бэлтгэгдсэн төрийн хүн6 сар 19. 20:22С.Батсайхан: Ус зайлуулах шугам угсарсан газруудад үзлэг хийхэд ус тунасан асуудал гараагүй6 сар 19. 19:23Б.Заяабал: Баруун бүст Ховдын цементийн үйлдвэртэй адил том оврын гангийн үйлдвэр байгуулахаар мөрийн хөтөлбөрт туссан6 сар 19. 13:55Хотын реформын автор Э.Бат-Амгалан6 сар 19. 13:09Д.Оюунбат: Өчигдөр шөнө орсон аадраар үерийн нөхцөл байдал үүсээгүй6 сар 19. 10:32Сайдын дэвшсэн тойрогт пуужингийн хуртай6 сар 19. 9:49Туркийн нэг ч аяллын компанид агнуурын тусгай зөвшөөрөл олгоогүй6 сар 19. 9:12Нийслэл 2024 онд багтан бонд гаргаж, дотоодын зах зээлд арилжаална6 сар 19. 9:05НӨАТ-ын сугалааны тохирол явагдана6 сар 19. 8:54Хүнийг 48 цагийн дотор үхэлд хүргэх аюултай, “эдээр хооллодог” нянгийн өвчлөл Японд тархаад байна6 сар 19. 8:49Улаанбаатарт дуу цахилгаатай бороотой6 сар 19. 8:43Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ6 сар 19. 8:41Завхан аймагт болсон үерт 5 багийн 158 өрх өртжээ6 сар 18. 21:33Харцага Ц.Бямба-Отгонд Улсын арслан цолыг нөхөн олгов6 сар 17. 11:41Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн ногоон байгууламжийн ажил 40 хувьтай үргэлжилж байна6 сар 17. 10:39Улаанбаатарт +29...+31 градус дулаан байна6 сар 17. 8:16Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу6 сар 17. 8:14Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр эмгэнэл илэрхийллээ6 сар 17. 8:02Б.Заяабал: "Шинэ хоршоо" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна6 сар 15. 16:47Шинэ хоршоологчдод алдаа оноогоо дэнслэх судалгаа, туршлага хэрэгтэй6 сар 15. 16:28Ричард Бреслин: Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 17:00“ASIAN FOLK” АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ6 сар 14. 14:25Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 30 саяын машин, 364 саяын орон сууцтай6 сар 14. 9:11АН-ын дарга Л.Гантөмөр 31 саяын орлоготой, 176 саяын зээлтэй6 сар 14. 8:58МАН-ын жагсаалтыг тэргүүлэгч Г.Лувсанжамц 204 сая төгрөгийн орлоготой6 сар 14. 8:41Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна6 сар 14. 8:25Иргэд, парламент хоёрын “гүүр” ба Л.Нинжжамц6 сар 14. 8:22Шинэ төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах урьдчилсан судалгааг хийнэ6 сар 13. 20:27Сонгогч танаа гарын авлагыг дижитал контент хэлбэрээр үзэх боломжтой6 сар 13. 16:37Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам маргааш эхэлнэ6 сар 13. 14:28Болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна6 сар 13. 9:26Зурхай: Шинэ гэр ба байр авахад сайн өдөр6 сар 13. 9:11Хөдөлмөр эрхэлж буй 138 мянган хүүхдийн 42 хувь нь аюултай нөхцөлд байна6 сар 13. 7:35II, IV хорооллын авто замыг хааж, шинэчилнэ6 сар 13. 7:33БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө6 сар 12. 18:48Сэлбэ голын голдирол дагуух лаг, шавар, мод бутыг зөөвөрлөнө6 сар 12. 10:32
 Facebook Twitter Youtube