Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-25 нд нийтлэгдсэн байна.

"Сунжирсан Ковид"-оор өвчлөгсдийн MRI зураг нь дотоод эрхтэн доголдож байгааг нотлов

9/ 25/ 2023    7 цаг 22 минут

Урт удаан хугацааны турш буюу "Сунжирсан ковид"-оор шаналж буй хүмүүсийн гуравны нэгд нь эрдэмтэд эмнэлгээс гарснаас хойш хэдэн сарын дараа дотоод эрхтний үйл ажиллагаа доголдож байгааг илрүүлжээ. 

Энэ нь  Ковид-19 халдвар авснаас хойш хэдэн сарын турш хэвийн амьдралдаа эргэж орох гэж тэмцэж буй хүмүүст зориулсан эмчилгээг олоход туслах зорилготой шинэ судалгааны үр дүн юм.

Дашрамд тодотгоход, COVID-19-ээр өвчлөөд эдгэрсэн ч зарим шинж тэмдэг илэрсэн хэвээр байгаа бол COVID-19-ийн дараах нөхцөл байдал буюу үүнийг заримдаа "Сунжирсан COVID" /long COVID/ гэж нэрлэдэг.

"Lancet" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурдснаар эрдэмтэд анх удаа вирусын халдвар авснаас хойш удаан хугацаанд өвчнөөсөө салж чадаагүй Ковидтой өвчтөнүүдийн MRI зургийг судалжээ.

Эрдэмтдийн MRI зурган дээр дүн шинжилгээ хийсэн судалгаа  "Сунжирсан ковид" өвчтэй хүмүүсийн уушиг, тархи, бөөр гэмтэх магадлал Ковид-19-өөр өвчлөөгүй хяналтын бүлгийн хүмүүстэй харьцуулахад гурав дахин их байгааг харуулж байна.

Энэ судалгаанд ковидтой 259 өвчтөн хамрагдсан бөгөөд бүгдийнх нь өвчний хүнд явцтай байдал нь эмнэлэгт хэвтэхэд хүргэсэн. Тэд эмнэлгээс гарснаас хойш таван сарын дараа үндсэн эрхтнүүдийнхээ MRI шинжилгээг хийлгэсэн байна. Эрдэмтэд эдгээр зургуудыг ​​хяналтын бүлгийн 52 хүний MRI-тай харьцуулсан байна.

Удаан хугацааны туршид Ковидын шинж тэмдэг бүрэн арилаагүй өвчтөнүүдийн дунд уушгины гэмтэл бараг 14 дахин их байсан бол бөөр, тархины хэвийн бус байдал хяналтынхтай харьцуулахад 3, 2 дахин их байжээ.

Олон хүний ​​эрхтнүүдийн эмгэгийн хэмжээ нь халдварын хүнд байдал, нас, бусад өвчний илрэлээс хамаардаг.

Оксфордын их сургуулийн зүрх судасны мэргэжилтэн, судалгааны тэргүүлэх зохиогч Бетти Раман хэлэхдээ, олон эрхтэний өөрчлөлттэй хүмүүс сэтгэцийн болон бие махбодийн ноцтой асуудлуудын улмаас өдөр тутмын ажил амьдралаа хэвийн явуулахад нь саад болж байгаа талаар гомдоллох нь дөрөв дахин их байна гэжээ.

"Сунжирсан Ковид"-ыг ойлгох нэг алхам
Судалгааны үр дүн нь Ковид-19-тэй өвчтнүүд эмнэлэгт хэвтсэний дараа "хэд хэдэн эрхтэнд гарсан өөрчлөлтийн тодорхой нотолгоо" болж байна гэж судалгааны хамтран зохиогч, Лестерийн их сургуулийн амьсгалын замын анагаах ухааны профессор Кристофер Брайтлинг хэлэв.

Гэхдээ тэр болон түүний хамтран ажиллагсад энэ мэдээллийг түгшүүр төрүүлэх шалтгаан гэж үзэхгүй, харин "Сунжирсан Ковид"-той хүмүүсийг эмчлэх арга замыг хөгжүүлэх, урагшлах боломж гэж харах ёстой гэдгийг онцолжээ. 

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор дэлхий даяар сая сая хүмүүс вирусын халдвар авснаас хойш долоо хоног, хэдэн сарын дараа хэвийн амьдралдаа эргэж орох боломжгүй хэвээр байна. Ихэнх нь амьсгал давчдах, ядрах, тархины манан зэрэг шинж тэмдгүүдтэй хэвээр байгаа бөгөөд зарим хүмүүсийн хувьд Ковид нь хүнд хэлбэрийн архаг өвчин болж хувирсан байна.

Ковид нь ийм өргөн хүрээний шинж тэмдгийг яг яаж үүсгэдэг нь тодорхойгүй хэвээр байна.

Эх сурвалж: ВВСnews

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ3 цаг 4 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа3 цаг 20 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо3 цаг 35 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана3 цаг 39 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ3 цаг 59 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо4 цаг 2 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ5 цаг 4 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ5 цаг 34 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ6 цаг 2 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов6 цаг 39 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна6 цаг 46 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав7 цаг 48 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв8 цаг 12 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа9 цаг 5 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна9 цаг 8 минутын өмнө"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ9 цаг 23 минутын өмнөБ.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал9 цаг 27 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна9 цаг 30 минутын өмнөХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube