
“Ханжоу-2023” Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэлсэн. Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү Хонгконг, Тажикстан, Узбекистаны жүдочдыг ялж финалд шалгарсан. Ё.Басхүү аваргын төлөөх барилдаанд Японы жүдоч Риёма Танакатай барилдаж базари үнэлгээгээр ялагдснаар мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү тэрээр Монгол Улсын тамирчдын 48 дахь мөнгөн медалийг зүүв.
“Ханжоу 2023” Азийн Наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жингийн медальтнууд:
Алт-Танака Рёома (Япон)
Мөнгө-Ёндонпэрэнлэйн Басхүү (Монгол)
Хүрэл -Ан Баул (БНСУ)
Хүрэл-Баянмөнхийн Нармандах (АНЭУ)
Эх сурвалж: MGLsport.com
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.