
Оросын энхийг сахиулагчид хилийн тосгоноос Карабахын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа нь
120 мянга орчим армян үндэстний цэвэрлэгээнээс эмээж, Карабахаас гарахад бэлэн байна гэж өөрийгөө тунхагласан Уулын Карабах Бүгд Найрамдах Улсын удирдлагаас иш татан Ройтерс агентлаг мэдээллээ.
Бүгд Найрамдах Арцах Улсын Ерөнхийлөгчйн зөвлөх Давид Бабаян хэлэхдээ, Уулын Карабахын армянчуудын 99,9 хувь нь энэ нутгаа орхиж явахыг илүүд үзэж байна гэжээ.
"Манай ард түмний хувь заяа Армений ард түмэн болон соёл иргэншсэн дэлхийн хувьд гутамшиг болж түүхэнд үлдэх болно" гэж тэр хэлэв.
Армений нутаг дэвсгэр рүү явах хүсэлтэй хүн бүрийг Оросын энхийг сахиулагчид дагалдан явна гэж тэмдэглэжээ.
Үүнээс өмнө Азербайжаны ерөнхийлөгч Алиевын туслах Уулын Карабахыг нутагшуулах тусгай бүлэг байгуулснаа зарлав.
Есдүгээр сарын 19-нд Азербайжаны Батлан хамгаалах яам Уулын Карабахад орон нутгийн терроризмын эсрэг ажиллагаа эхэлснийг зарласан. Уг ажиллагааны зорилго нь “том хэмжээний өдөөн хатгалга”-г дарах, мөн Армений армийн анги нэгтгэлүүдийн зэвсэгийг хурааж, бүс нутгаас гаргах явдал байв.
Хариуд нь Арменийн Батлан хамгаалах яам Уулын Карабахын нутаг дэвсгэрт Арменийн цэргүүд байсаар байна гэсэн Азербайжаны мэдэгдлийг няцаасан юм.
Харин нэг өдрийн дараа Оросын энхийг сахиулагчдын зуучлалаар талууд бүс нутагт гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Эвлэрлийн нөхцлүүдийн дунд ялангуяа Армений цэргийг зэвсгээ хурааж, хүнд техникээ эргүүлэн татах байв.
Эх сурвалж: Gazeta.ru
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.