Цаг үеийн асуудлаар УУХҮЯ-аас мэдээлэл хийлээ.
УУХҮЯ-ны Газрын тосны газрын бодлогын газрын дарга Ц.Анхбаяр "Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ОХУ-ын Засгийн газраас дотоодын хэрэглээ болон үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд газрын тосны зарим нэг бүтээгдэхүүн болон авто бензинийн экспортыг тодорхой хугацаагаар хязгаарласан шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын АИ-92 болон дизель түлш гаалийн хязгаарлалтад орсон тухай мэдээллийг өгсөн.
Амралтын өдрүүдэд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинд Монгол улсад айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд тус улсын Засгийн газрын тогтоолд Монгол улс хязгаарлалтад орохгүй гэх мэдээллийг өгсөн.
УУХҮЯ-наас цаашид Роснефть компанитай бүтээгдэхүүнийг хэрхэн хэвийн үргэлжлүүлэх талаар ОХУ-ын Эрчим хүчний яам руу албан захидал хүргүүлэхээр өнөөдөр илгээлээ.
Цаашид бид Монгол улсад шатахууны болон авто бензиний нөөцийг таслахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна. Засгийн газрын 161 дүгээр тогтоолоор нөөцийн хэмжээг баталж, шатахуун болон авто бензинийг 30 хоногийн нөөцтэй байхаар тогтоосон байдаг. Одоогийн байдлаар нөөц хэвийн байгаа. Тодруулбал, өнөөдрийн байдлаар дизель түлш 40 хоног, АИ 92 бензин 30 аас дээш хоногийн нөөцтэй байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.