Налайх дүүргийн 1 дүгээр хороо “Өндөөгийн гарам" гэдэг газар, /"Халгайтын-Ам”-ны задгай/ 4 хүн зугаалж явснаас иргэн М нь “Тэрэлж” голын усанд ороод живсэн гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 18:35 цагт хүлээн авсан.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.24-ний өдрийн 11:00 цагаас тус дүүргийн 3 дугаар хороонд оршин суугч иргэн М/34 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 15:28 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Бөөгийн-Урц” гэдэг газар, “Тэрэлж” голын эргээс 2 метр зайтай усны мандал дээрээс цогцсыг олж гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.