Энэтхэгийн "Чандраяан-3" нислэгийн "Прагян" сарны ровер болон "Викрам" сансрын аппарат холбоо тогтоох гэсэн оролдлогод одоог хүртэл хариу өгөөгүй байна. Энэ тухай Энэтхэгийн сансрын судалгааны байгууллага ISRO мэдээлэв. Гэхдээ ISRO найдвараа алдаагүй байна.
Сарнаа явагч нь даалгавраа амжилттай биелүүлж, судалгаа шинжилгээний дүн, гэрэл зураг зэргээ дэлхий рүү амжилттай дамжуулсан. Түүнчлэн саран дээр газар хөдлөлт болсныг анх удаа тогтоов. Энэ удаагийн даалгаврын хугацаа сарны нэг өдөр буюу манай гарагийн хоёр долоо хоногтой тэнцэж байв. Тодруулбал, Саран дээрх нэг хоног нь ойролцоогоор 14 хоног гэрэлтэй, 14 хоног харанхуй буюу дэлхийн сар орчмын хугацаагаар үргэлжилдэг.
9-р сарын 2-нд Энэтхэгийн Сансрын судалгааны байгууллага мэдээлснээр, уг нислэгийн ровер нь сарны гадаргуу дээрх бүх даалгаврыг биелүүлж, сарны шөнө эхэлж байгаатай холбоотойгоор нойрмоглох горимд аюулгүй оруулсан бөгөөд эргээд нар мандахад сэргээх боломжтой гэж байсан юм. Гэсэн хэдий ч сарны өдөр эхэлчихээд байхад холбоо тогтоох оролдлого бүтэлгүйтсэн хэвээр байна.
ISRO-гийн вэб сайтад "Буулгагч болон ровертой холбоо тогтоох ажил хийгдэж байна." гэж дурджээ.
Прагян болон Викрамын тоног төхөөрөмж сарны шөнийн хүйтнийг тэсвэрлэж чадаагүй байж магадгүй гэж Indian Express сонин бичжээ.
Тус роверийн газардсан сарны өмнөд туйл орчим шөнөдөө температур хасах 200-250 хэм хүртэл буурдаг аж.
Эргэн сануулахад, Энэтхэгийн гариг хоорондын “Чандраян-3” робот станц 8-р сарын 23-нд саран дээр зөөлөн газардсан бөгөөд хөдөлгүүрийн систем бүхий модуль, буух төхөөрөмж, 26 кг жинтэй сарны ровер багтсан байна. Даалгаврын заасан хугацаа нь сарны өдөр буюу дэлхийн 14 хоног орчим юм.
Эх сурвалж:news.rambler.ru
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.