Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-26 нд нийтлэгдсэн байна.

Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал хүүхдүүдтэйгээ өлсгөлөн зарлана гэв

9/ 26/ 2023    8 цаг 07 минут
Хорих 413 дугаар ангид хоригдож байгаа Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал өөрийн цахим хуудсаар дамжуулан  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарт хандан  11 дүгээр сарын 05-ны өдөр Д.Мөнх-Эрдэнийг магадлангаар ороход нь суллахгүй бол хүүхдүүдтэй Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдэв.
Тэрээр,
Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнээ
ХЗДХЯ-ны сайд Х.НЯМБААТАР нараа
Миний нөхөр Даваагийн Мөнх-Эрдэнэ нь та хоёрын шууд удирдлагад хамаардаг ШШГЕГ-ын 413-р хорих ангид хэрэг хийгээгүй, хилсээр хоригдож байна.
Нөхрийг минь та нар ар гэрийн нөхцөл байдал болон санал хүсэлтийг нь асуулгүйгээр НДЗШШүүхээс магадлагаа гардаж авсны маргааш нь харьяаллын бус, хаа байсан Зүүнхараагийн шоронлуу ачиж явуулсан.
Бие нь муу байгаа хөгшин настай аав ээж, энхрий бяцхан үрсийг нь бодож ар гэртэй нь ойр, хотын ойролцоо хорих ангид хуваарилах сэтгэл байсангүй юу?
Улаанбаатар хотод ганц хүн шингээчих шорон алга уу?
413-р хорих ангид миний нөхрийг очоод удаагүй байхад хорих ангийн дарга нь солигдож А.Батхуяг гэдэг дээрэлхүү нөхөр томилогдож очсон.
Нөхрөө хуулийн хугацаанд нь хоногийн эргэлтээр эргэж байхад “эргэлтээс нь буулга” гэж А.Батхуяг дарга намайг сүрдүүлсэн, БИ ОДОО ХҮРТЭЛ АЙДАСТАЙ БАЙНА!
Мөн дахин нөхөртэйгөө цахим уулзалтыг хуулийн дагуу хийсний дараа нөхрийг маань “шалгана, арга хэмжээ авна, акт бичиж магадланд оруулахгүй” гэж дарамталсан байна.
Бодвол А.Батхуяг даргад та хоёр нөхрийг минь хуулийн дагуу магадланд оруулахгүй, сонгууль өнгөртөл яс суулгах үүрэг даалгавар өгсөн биз?
Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ
Х.НЯМБААТАР АА
Яасан дуусаж дундардаггүй их өс хонзон
бэ?
Хууль бусаар бүлэглэж өгсөн ялыг чинь миний нөхөр гонгинож гоншигонолгүйгээр үг дуугүй биелүүлээд шоронд чинь суугаад ядарч яваа шүү!
Монгол Улсын дээд шүүх хүртэл танай тал юм байна.
Одоо болоо юм бишүү! Шоронд хүртэл шоронгийн даргаар дээрэлхүүлээд. Та хоёрт Монгол эр хүний мөн чанар, мөс жудаг гэж байна уу?
Тэр сонгууль, улстөр чинь миний нөхөрт ял өгсөн цагаас хойш хамаагүй болсон биздээ?
Яасан дээрэлхэж дуусдаггүй ЭРХ МЭДЭЛтэй юм бэ?
Хэд хэдэн удаа хагалгаанд орж, өвдөж зовж яваа хөгшин настай аав ээжийг нь, энхрий бяцхан үрсийг нь бодоод хуулийн дагуу 2023-11-05-нд магадланд орохоор нь шоронгоосоо суллаж өгөхийг хичээнгүйлэн гуйя.
Үгүй бол би бяцхан үрстэйгээ МУ-ын Үндсэн Хуулинд заасны дагуу 11-р сард үзэл бодлоо илэрхийлж Төрийн ордны өмнө, төв талбайд суулт хийж, өлсгөлөн зарлах болно. Ард иргэд маань дэмжих байлгүй…
Зүгээр л эр нөхөртэйгөө элэг бүтэн амьдармаар байна.
Шоронгоос нөхрийг минь суллавал тэр лайв энэ тэрийг нь хийлгэхгүй гэж аав ээжийнх нь хамт амлаж байна. Санаа зоволтгүй.
Нөхөр маань аав ээж, эхнэр хүүхдүүдийнхээ хамт байхын тулд үгэнд минь орох байлгүй дээ.
Иргэн Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал.
2023-09-25 хэмээн бичсэн байна.
2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.179.27.110Зочин   • 9 сарын 28. 11 цаг 03 минут

Гадаад Харилцааны сайд Б. Батцэцэг эгч, дуучин Д. Отгонжаргал дүү нараа явуулаач .. Бас Цээл сумтай залгаа парчин нөхдүүдээр яриулахгүй юү.

68.146.199.167Зочин   • 9 сарын 26. 10 цаг 23 минут

Gantsxan tanai nuxur xorigdoo uy ??? Ter daljgar nuxruu exnees n daraxgui yasiin??

ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ3 цаг 40 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа3 цаг 56 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо4 цаг 11 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана4 цаг 14 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ4 цаг 35 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо4 цаг 37 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ5 цаг 40 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ6 цаг 10 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ6 цаг 38 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов7 цаг 15 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна7 цаг 21 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав8 цаг 24 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв8 цаг 48 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа9 цаг 41 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна9 цаг 44 минутын өмнө"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ9 цаг 59 минутын өмнөБ.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал12 сар 5. 10:36Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна12 сар 5. 10:33ХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube