Ардчилсан Намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны /АЭХ/ ээлжит ерөнхийлөгчөөр Батбаярын Жаргаланг сонгожээ.
Тодруулбал АЭХ-ны ээлжит ерөнхийлөгчийг сонгох дээд чуулган өчигдөр хуралдаж 21 аймаг, 9 дүүргийн 600 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Тус сонгуульд А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа нарын нэр дэвшигч өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50.8%-ийн саналаар Б.Жаргалан ялалт байгуулсан үр дүнг дээд чуулганаар баталжээ.
Тус холбооны ерөнхийлөгчид өрсөлдөж байсан Ц.Уянга, Н.Одонгуа, Д.Эрдэнэсувд нар нэрээ татсан байна.
Б.Жаргалан нь 1982 онд төрсөн, АНУ-ын Колумбын их сургуулийг эдийн засагч, МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгсжээ. Тэрбээр 2020 онд АН-ын дэд даргаар ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.