
Азийн 19 дүгээр наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн -100кг-ын жинд Хилчин спорт хороо, Жи-Мобайл компанийн тамирчин Батхуягийн Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрын даваанд БНСУ-ын Вүн Жон-Хүнийг ялсан юм. Хагас шигшээд манай бөх АНЭУ-ын Жафар Костоевтой барилдана.
Харин -78кг-д ОУХМ Отгонбаярын Хүслэн Филиппиний бөхийг ялаад хэсгийн аваргын төлөө БНСУ-ын тамирчинд ялагдснаар торгуулийн тойрогт хүч үзэхээр болов.
Мөн түүний дараа -90кг-д Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Гантулгын Алтанбагана Афганистаны Фейсел Жабарыг торгуулиар ялсан бол ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл АНЭУ-ын Магомедомар Магомедомаровыг нэмэлт цагт хоёр торгуулаар илт ялж яваад алдаа гаргаж даралтаар цэвэр ялагдлаа.


Эх сурвалж: MGLsport.com
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.