Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-26 нд нийтлэгдсэн байна.

Т.Мөнхсайхан: Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа

9/ 26/ 2023    12 цаг 22 минут

Архи, согтууруулах ундааны хэрэглээ  болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл өглөө. 

Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан "Монгол улсад архи согтууруулах ундааны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж, сүүлин 10 жилд 3.2 дахин нэмэгдсэн мэдээлэл байна. Ерөнхийлөгч архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах 43 тоот зарлиг гаргасан. Үүний үр дүнд Монгол Улсад анх удаа архи, согтууруулах ундааны хэрэглээ анх удаа буурсан байна.

2023 оны эхний найман сарын байдлаар архи, согтууруулах ундааны борлуулалт өмнөх жилийнхээс 2 сая литрээр буурсан буурсан байна. Өнгөрсөн онд 16 сая литр архи, согтууруулах ундаа борлуулагдаж байсан бол 2023 оны наймдугаар сарын байдлаар 14 сая литрийг худалдаалсан байна. Мөн бага градустай согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, өндөр градустай согтууруулах ундааны хэрэглээ багассан байна. Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа. 

Ерөнхийлөгчийн зарлигт архины хэрэглээг бууруулах тусгай сан байгуулах тухай тусгасан. Энэ сан байгуулагдаж дөрвөн тэрбум орчим төгрөг төвлөрч, энэ мөнгийг архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нөлөөллийн ажил, донтох эмгэгтэй хүмүүсийг эмчлэх ажилд эхнээс нь зарцуулж байна. Архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулж, нийгэм эдийн засагт учрах сөрөг нөлөөг бууруулах гол зорилт тавьсан. 2023 оны мөн үеийг 2022 оны мөн үетэй харьцуулахад согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил 15.8 хувиар буурсан байна.

Цаашид хуулийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллаж, нийгэмд нөлөөллийн ажил хийх нь чухал гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм" гэв. 

Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга Б.Оюутболд "Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан эерэг мэдээлэл гарсан. Тухайлбал, оны эхний найман сарын байдлаар цагдаагийн байгууллагад 25392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3289 нь буюу 13 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна. Энэ бол өмнөх оноос 616 нэгж буюу 15.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Цагдаагийн байгууллага эхний найман сарын байдлаар 1.964.123 зөрчил шалгаснаас 48723 нь буюу 2.5 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Үүнийг өмнөх оныхтой харьцуулахад 7700 буюу 13.6 хувиар буурсан үзүүлэлт байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан 23561 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8264 буюу 26 хувиар буурсан эерэг тоон мэдээлэл гарсан" гэлээ. 

 21 аймаг 9 дүүргээс 30, 30 архинд донтчихсон хүмүүсийг цуглуулж эмчилгээ хийж байна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын "Эрүүл монгол хүн" төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн "Архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах 43 тоот зарлиг бол судалгаанд суурилсан бодлогын үр дүн гэж ойлгож болно. 

Тус зарлиг 2022 оны 4 дүгээр сард гарч, үүнийг дагаад томоохон хуулиудад өөрчлөлт орсон. Хуулийн хэрэгжилт 2023 оноос эхэлсэн. Хуулийн хэрэгжилт хэр үр дүнгээ өгч байгааг сая танилцууллаа. 

Бидний хийсэн ажил үр дүнгээ өгч байгааг уг судалгаагаар нотолж байгаа учраас дараа нь ямар ажил хийж хэрэгжүүлэх, ямар үр дүн гарахыг судалгаанд түшиглээд цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм. 

Хүүхэд залуусыг архины хэрэглээгүй, зохистой хэрэглээтэй иргэн болгохын тулд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Зөв оновчтой эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл мэндийг нь хянадаг байя гэж уг хуульд тусган өөрчлөлт оруулсан. Залууст зориулан "Намайг алгас", "Та татгалз" аяныг хэрэгжүүлж байна. 10 дугаар сарын 13-нд оюутнуудад чиглэсэн томоохон фестивалийг үндэсний хэмжээнд зохион байгуулах гэж байна. 

Архины зохисгүй хэрэглээг жилийн 4 улирлаар авч үзвэл 9, 10 сард оюутнуудад чиглэсэн нөлөөллийн ажил хийж байгаа. Дараа нь шинэ жилтэй холбоотой архидалт нэмэгддэг. 

Хүн амын 6 хувь нь архинд донтчихсон гэх судалгаа байдаг.  Эдгээр хүмүүст зориулаад Засгийн газрын тусгай санд архины татвартай холбоотой нэмэлт татварууд, борлуулалт бүрээс 150-300 төгрөгийг энэ ажилд зарцуулна гэж мөнгө хуримтлуулагдаж байгаа. 

21 аймаг 9 дүүргээс 30, 30 архинд донтчихсон хүмүүсийг цуглуулж эмчилгээ хийн тэднийг архинаас гаргах, нийгэмшүүлэх, сайн сайханд хүргэх үйлчилгээ хийгдэж байна.

Архины татварыг 10 хувиар нэмэхэд хүн амын дундах хортой хэрэглээ 5-7 хувиар буурдаг гэж үздэг.  Гэтэл манайд борлуулалтаар тооцоход архины хэрэглээ 12.5 хувиар буурсан. Гэмт хэрэг маргаанд эерэг үр дүн өгч байгаа учир цаашид энэ ажлыг тогтмол судалгаанд суурилж судалж үргэлжлүүлэх хэрэгтэй" гэлээ.

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан боловсруулна11 сар 29. 17:26Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч ажиллана11 сар 29. 16:55ЗГ: Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ11 сар 29. 16:31ЗГ: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ11 сар 29. 15:53ЦЕГ: Хүний амь нас хохироосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна11 сар 29. 15:50ИЦББХ: Байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 29. 14:58“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөлтийн уулзалт эхэллээ11 сар 29. 14:35Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д ирэх оны дөрөвдүгээр сарын 29-н хүртэл онцгой дэглэм тогтоож, БЭТ ажиллах хугацааг сунгалаа11 сар 29. 14:26Б.Энхбаяр: Бүртгэлтэй 1200 гаруй журмыг хүчингүй болгож, Засгийн газрын болон яамдаас батлах журмын хамгийн дээд хязгаарыг 500 байхаар тогтлоо11 сар 29. 14:02Ч.Болортуяа: Сурагчдын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг хөндөөгүй11 сар 29. 13:45ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөхийг дэмжив11 сар 29. 13:24Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ11 сар 29. 13:20ЦЕГ: Скочоор хоолойг нь боож, амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна11 сар 29. 13:09"ХХОАТ-ын 10 хувь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 1 хувь болно"11 сар 29. 13:03ЭХЭМҮТ-ийн эмч нар төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд анх удаа дурангийн мэс засал хийжээ11 сар 29. 12:56Төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх аудитын тайланг танилцууллаа11 сар 29. 12:25“ТӨРИЙН АУДИТ ИРГЭДИЙН АМЬДРАЛД” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Номгон суманд зохион байгууллаа11 сар 29. 12:21Израиль ХАМАС-ын түр эвлэрлийн хугацаа цааш үргэлжлэх боломжтой юу?11 сар 29. 12:00Цасанд суусан хоёр автомашиныг татан гаргажээ11 сар 29. 11:53Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгджээ11 сар 29. 11:23БХБЯ: Дотоодын цементийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч ажиллахыг даалгав11 сар 29. 10:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа11 сар 29. 10:41ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ11 сар 29. 10:39АИ-92 автобензиний 20 хоногийн нөөцтэй байна11 сар 29. 10:34ЗГ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлтийг хэлэлцэж байна11 сар 29. 10:26Зеленскийг ОХУ-тай хэлэлцээрийг тасалдуулсан гэж буруутган Ерөнхий прокурорын газарт ханджээ11 сар 29. 8:50DAILY BEAST: Ким Чен Уны өрсөлдөгчид түүнийг устгах хэд хэдэн төлөвлөгөө бэлтгэсэн байсан11 сар 29. 7:26Шинэ Зеланд төсвөө нэмэгдүүлэхийн тулд залуучуудыг тамхи татахыг хориглосон хуулиа цуцална11 сар 29. 7:22Цаг агаар: Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй11 сар 29. 7:00Зурхай: Үс бүү засуул өнгө зүс доройтоно11 сар 29. 6:45Яармагийн эмнэлэгт хэвтсэн 17 хүүхдийн нэгийг нь ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ11 сар 28. 16:58240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ11 сар 28. 16:13НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо11 сар 28. 15:27БСШУСБХ-ны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүллээ11 сар 28. 14:46ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 28. 14:25ЭЗБХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэхийг дэмжсэнгүй11 сар 28. 13:56"БНХАУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй"11 сар 28. 13:02А.Бурмаа: Амьсгалын замын өвчлөлөөр бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл нэмэгдэж байна11 сар 28. 12:44Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн хуралдаанд шүүгдэгчийг албадан ирүүлэхээр болж, хойшлогдов11 сар 28. 12:34Мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна11 сар 28. 12:16
 Facebook Twitter Youtube