Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-26 нд нийтлэгдсэн байна.

ШШГЕГ-ынхан "Цагаан захтнууд"-ын орыг дэвсэж өгөхөө хэзээ болих вэ...

9/ 26/ 2023    12 цаг 36 минут

Улс төрчид, олигархууд шоронд хоригдохоороо өвдөг тохой нь янгинаж, тархи толгой нь ангалзаж, сахарын өвчин нь сэдэрч, савны амсраар хатгалаа гэх нь холгүй “янгуучилдаг” моод дэлгэрээд удаж байна. Заль гэх үү, жам гэх үү нэг тийм шалтгаан шоронд орсон, цагдан хоригдсон  бүх л олигархуудад байдаг болж. Ингээд бодохоор манай төрийн өндөр алба хашигчид, төрийн ажлыг залгуулж, түмний төлөө зүтгээд амралт чөлөө, агаар салхинд гарах завгүй гүйсээр, өөрийнхөө эрүүл мэндийг хөсөр хаячихсан байдаг юм болов уу. Эсвэл хорих ангиуд, 461 дүгээр анги шахалт дарамт ихтэй, хоол унд нь эрүүл ахуйн байдлыг хангадаггүй юм болов уу.  Хэрэв тийм бол ШШГЕГ-т гомдлоо гаргаад, ХЭҮК-оос тусламжаа хүсэх хэрэгтэй гэж хүртэл бодогдов.

ШШГЕГ-ын харъяа Хорих 461 дүгээр ангийн дарга, Хурандаа Б.Нямгомбо нь Мааньтын шоронгоос Хорих 461 дүгээр ангид томилогдон ирсэн нь анхаасаа цагаан захтнуудад үйлчлэхээр ирсэн юм биш биз гэх хардлагыг төрүүлэх болсон баримтуудаас ганц жишээг дор дурдъя. Өчигдөрхөн нэг том шуугиан яг энэ сэдвийн хүрээнд болоод өнгөрөв. Нүүрсний гэх хэргийн яллагдагч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг энэ дуулианы эзэн байлаа. Юу гэхээр “Б.ГАНХУЯГ МЭДҮҮЛЭГ ӨГЧ ЧАДАХАА БОЛИЛОО. Өдрийн 15 цагийн алдад 461-р ангид хоригдож байсан "Эрдэнэс Тавантолгой"компанийн захирал Б.Ганхуяг ухаан алдан унаж эмнэлгийнхнийг сандаргаад байна. Тэрээр одоо хүртэл ухаан ороогүй бөгөөд түүний тархины хаван, ходоодны хавдар сэдэрсэн мэдээ байна. Амьд үлдлээ гэхэд мэдүүлэг өгч чадахгүй л болов уу” зэрэг айхтар мэдээллүүд ар араасаа хөврөв. Гэвч энэ нь худал болох нь удалгүй албан ёсны мэдээллээр үгүйсгэгдэж, ар гэрийнхэн нь “манай хүний толгой нь өвдөөд байна гэнэ. Эмнэлэгт хэвтүүлээч” гэж хүссэн төдий зүйл байв.

Улмаар хорихын эмнэлгийн ор луу шилжүүлсэн байгаа юм.  Хорих 461-р ангийн дарга, Хурандаа Б.Нямгомбын хэлснээр бие нь муудаж, ухаан алдаад сүйд болсон зүйлгүй, биеийн байдал нь хэвийн байгаа гэдгийг бусад эх сурвалжууд ч хэлэв. Тэгвэл өчигдрийнхөө “сценартай” төстэй байдлаар өнгөрсөн 4 дүгээр сард Б.Ганхуяг Хорих 461 дүгээр ангиас гарч яваад, Интермэд гэх өндөр төлбөртэй, хувийн эмнэлгийн зөөлөн орон дээр хэд хоног “ямбархаж” хэвтээд, хөөрхий хэдэн жирийн хянагчдыг ээлжлүүлэн эмнэлгийн коридорт гөлийтөл суулгаж байгаад буцсан байдаг. Тэр ийнхүү хорихоос гарахдаа ямар ч онцын зовиур байгаагүй гэдэг. Улмаар Интермэд эмнэлэгт хэд хоног хэвтэхдээ витамины дусал, аскорпинийн хүчлээс давсан үйлчилгээ бараг аваагүй шахам байж байгаад явсан гэдгийг тус эмнэлгийнхэн ч хэлнэ. Яг энэ процесс нь Хорих 461-р ангийн удирдлагууд, тус хорих ангийн эмнэлгийн удирдлагууд улс төрчид, эрх мэдэлтнүүд, хэн нэгэн мөнгөтэй этгээдэд үйлчлээд, давуу байдлыг олгоод байна гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа Б.Нямгомбо арай энэ байдлыг гаргаад байгаа юм биш биз... Тодруулбал, Хорих ангийн эмнэлэг нь 2-р шатлалд хамаардаг бөгөөд, эмнэлэг комиссын шийдвэр нь 401-р ангийн эмч нарын дүгнэлтээр дараагийн шатлалд шилжүүлэн хэвтүүлэх үү үгүй юу гэдгийг шийддэг журамтай. Өөрөөр хэлбэл, тус эмнэлэг нь эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломжгүй, өвчнийг нь оношлох боломжгүй байвал өнөөх дүгнэлтийг нь үндэслээд өвчтөнөө буюу цагдан хоригдож буй этгээдийг өөр эмнэлэг рүү явуулдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр 2-р шатлалын эмнэлэг байж онцын зовиургүй, эрүүл хүнийг манай эмнэлэг эмчилж чадахгүй гээд жирийн нэг эмч шууд дүгнэлт гаргаад, ийм том хэргийн яллагдагчийг явуулчихна гэж байхгүй. Тиймээс энэ асуудалд дарга нарынх нь оролцоо байх нь зүйн хэрэг. Учир нь тэдний гарын үсгээр гарах эсэх нь шийдэгддэг. 

Хорих ангийн эмнэлэг өвчтөнөө дараагийн буюу 3-р шатлалын эмнэлэгт шилжүүлэхдээ гэрээт эмнэлэгүүд буюу зөвхөн улсын тодотголтой цөөн хэдхэн эмнэлэг рүү л шилжүүлэх ёстой. Гэтэл гэрээгүй, хувийн эмнэлэг рүү хүнээ шилжүүлсэн нь өөрөө хардлага төрүүлэх, шалгагдах ёстой содон асуудал... Хэрвээ Интермэд эмнэлэгтэй Хорих 461 дүгээр ангийн эмнэлэг чинь гэрээтэй юм бол ил гаргаад тавина уу, Б.Нямгомбо дарга аа.

Нөгөөтэйгүүр Б.Ганхуягийг өөр эмнэлэг рүү гаргах шийдвэрийг 401-р ангийн эмнэлгийн комиссоос гаргаад Хорих 461 дүгээр ангийн дарга, удирдлагад нөлөөлчихсөн үү? Эсвэл “нүүрсний хэргийн талаар бүхнийг мэдэгч, би гараад бүгдийг хэлээд өгье” гээд байгаа Б.Ганхуягийг ингэж сүртэй мэдэгдэл хийж магадгүй гээд цаана нуугдаж буй нүүрсний том хулгайчид, эрх баригч МАН-ынхан ШШГЕГ-т, Хорих 461-р ангийн удирлагад нөлөөлж,  МCS -ийн Интермэд эмнэлэг рүү тухайн үед гаргаж авав уу. Цаашилбал MCS-ийнхэн нүүрсний хэрэгт холбоотой юу гэх олон асуулт байна. Аль эсвэл энэ эмнэлэг мөнгөтэй л бол хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагагүй хүнийг аваад хэвтүүлчихдэг хэрэг үү...

Өдгөө Хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа тэр олон аавын хөвгүүдээс яагаад ганц Б.Ганхуяг Интермэд эмнэлгийн зөөлөн оронд тухлав. Бусад хоригдож байгаа хүмүүс ер нь энэ мэт бусад эмнэлгүүд рүү яагаад гардаггүй юм. Тэдний өмгөөлөгч, ар тал хүчгүйдээд байна уу? Эсвэл ардын хүүхдүүд өвддөггүй, албан тушаалтан, цагаан захтнууд л өвдөж зовоод, эвийлүүлж, эрхлэхгүй бол болдоггүй юм уу. Үндсэн хуульд заасан хүн бүр амьд явах эрхтэй. Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй гэсэн заалт хаалттай хашааны цаана яаж хэрэгжээд байна вэ? Эцэст нь хэлэхэд булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай гэж үг бий. Аль эртнээс л ШШГЕГ-ын өмнөх удирлагууд байс гээд л янз бүрийн асуудалд холбогддог, шалгагдаж байсан түүх бий. Энэ байдал одоо ч арилаагүй юм биш биз.

Ер нь бол ШШГЕГ-ын удирдлагууд байс гээд солигддог, тогтож өгдөггүй сонин онцлогтой. Шулуухан хэлэхэд хурандаа цолтнуудын Генерал болох дамжаа аятай л явж ирсэн. Заримдаа ШШГЕГ-ынхны шийдвэр нь шүүхээс дээгүүр эрх мэдэлтэй болчихсон юм уу гэлтэй л аяглах болж. Шүүхээс цагдан хорь гээд шийдвэрээ гаргаад явуулсан хүнийг зүгээр байхад нь хувийн эмнэлгийн хөвөн дэрийг дэрлүүлчихсэн байх жишээтэй. Ер нь энэ мэт байдлаар ШШГЕГ-ынхан цагаан захтнуудын орыг дэвсэж өгсөөр байх уу...

Үргэлжлэл бий...

5


Сэтгэгдэл (5)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



139.5.216.149Zochin   • 9 сарын 30. 8 цаг 40 минут

Unuruu,Otgon,Budragchaa gesen shudraga setguulch nar ene hunii bichsen sedviig anhaaraldaa avch,ene tuhai ard tumend olon jil nuugdaj haagdaj irsen ene gazriin bulhaig il tod bolgoj survaljij ugnu uu! Jiriin ard yalaa uurdeg,tsagaan zahtnuud shorond ch tarvalzaj,hedhen sar bolood sullagdgiig bugd hardag shuu dee,shorongiin udirdlaguudiin avilga herees heterlee,tsaana ni mash ih buzar ajillagaa yavagddag bhoo,edgeeriig ard tumend il bolgoj ugnuu shudraga setguulchdee!!!.

66.181.189.157Зочин   • 9 сарын 26. 15 цаг 12 минут

Zail zail

24.199.116.169Novshnuud   • 9 сарын 26. 12 цаг 54 минут

Tsoloo avsan bol zailaachee tsgadaa naraa

24.199.116.169Зочин   • 9 сарын 26. 12 цаг 53 минут

Tsagdaagiin novshnuud shuuhiin shiidverees zailah heregtei

70.32.3.15Зочин   • 9 сарын 26. 12 цаг 46 минут

Хүрэлсүхийн суга Амарсанаагийн хийж байгаа үйлдэл. Нямгомбо юу мэдэхэвдээ

ШИНЭ МЭДЭЭ

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан боловсруулна11 сар 29. 17:26Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч ажиллана11 сар 29. 16:55ЗГ: Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ11 сар 29. 16:31ЗГ: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ11 сар 29. 15:53ЦЕГ: Хүний амь нас хохироосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна11 сар 29. 15:50ИЦББХ: Байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 29. 14:58“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөлтийн уулзалт эхэллээ11 сар 29. 14:35Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д ирэх оны дөрөвдүгээр сарын 29-н хүртэл онцгой дэглэм тогтоож, БЭТ ажиллах хугацааг сунгалаа11 сар 29. 14:26Б.Энхбаяр: Бүртгэлтэй 1200 гаруй журмыг хүчингүй болгож, Засгийн газрын болон яамдаас батлах журмын хамгийн дээд хязгаарыг 500 байхаар тогтлоо11 сар 29. 14:02Ч.Болортуяа: Сурагчдын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг хөндөөгүй11 сар 29. 13:45ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөхийг дэмжив11 сар 29. 13:24Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ11 сар 29. 13:20ЦЕГ: Скочоор хоолойг нь боож, амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна11 сар 29. 13:09"ХХОАТ-ын 10 хувь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 1 хувь болно"11 сар 29. 13:03ЭХЭМҮТ-ийн эмч нар төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд анх удаа дурангийн мэс засал хийжээ11 сар 29. 12:56Төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх аудитын тайланг танилцууллаа11 сар 29. 12:25“ТӨРИЙН АУДИТ ИРГЭДИЙН АМЬДРАЛД” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Номгон суманд зохион байгууллаа11 сар 29. 12:21Израиль ХАМАС-ын түр эвлэрлийн хугацаа цааш үргэлжлэх боломжтой юу?11 сар 29. 12:00Цасанд суусан хоёр автомашиныг татан гаргажээ11 сар 29. 11:53Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгджээ11 сар 29. 11:23БХБЯ: Дотоодын цементийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч ажиллахыг даалгав11 сар 29. 10:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа11 сар 29. 10:41ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ11 сар 29. 10:39АИ-92 автобензиний 20 хоногийн нөөцтэй байна11 сар 29. 10:34ЗГ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлтийг хэлэлцэж байна11 сар 29. 10:26Зеленскийг ОХУ-тай хэлэлцээрийг тасалдуулсан гэж буруутган Ерөнхий прокурорын газарт ханджээ11 сар 29. 8:50DAILY BEAST: Ким Чен Уны өрсөлдөгчид түүнийг устгах хэд хэдэн төлөвлөгөө бэлтгэсэн байсан11 сар 29. 7:26Шинэ Зеланд төсвөө нэмэгдүүлэхийн тулд залуучуудыг тамхи татахыг хориглосон хуулиа цуцална11 сар 29. 7:22Цаг агаар: Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй11 сар 29. 7:00Зурхай: Үс бүү засуул өнгө зүс доройтоно11 сар 29. 6:45Яармагийн эмнэлэгт хэвтсэн 17 хүүхдийн нэгийг нь ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ11 сар 28. 16:58240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ11 сар 28. 16:13НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо11 сар 28. 15:27БСШУСБХ-ны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүллээ11 сар 28. 14:46ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 28. 14:25ЭЗБХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэхийг дэмжсэнгүй11 сар 28. 13:56"БНХАУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй"11 сар 28. 13:02А.Бурмаа: Амьсгалын замын өвчлөлөөр бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл нэмэгдэж байна11 сар 28. 12:44Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн хуралдаанд шүүгдэгчийг албадан ирүүлэхээр болж, хойшлогдов11 сар 28. 12:34Мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна11 сар 28. 12:16
 Facebook Twitter Youtube