"Ханжоу 2022" Азийн наадмын жүдо бөхийн +78 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн Казахстаны Камила Берликашийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар их шөвөгт үлдлээ.
Харин +100 кг-д О.Цэцэнцэнгэл торгуулийн барилдаандаа Казахстаны Галимжан Крикбает иппон бууснаар өрсөлдөөнийг орхив. Харин -78 кг-д О.Хүслэн торгуулийн тойрогт Тайванийн тамирчинг боох мэхээр ялж хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.