Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-26 нд нийтлэгдсэн байна.

Л.Энх-Амгалан: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл бол төрийн бус байгууллага. Засгийн газартай хэлэлцээрт ордог байгууллага биш

9/ 26/ 2023    15 цаг 54 минут

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлээс  багш нарын цалинг 1000 ам. долларт хүргэхийг шаардаж, аравдугаар сарын 5-аас ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тайлбар өглөө.

Тэрээр, "Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл бол төрийн бус байгууллага. Засгийн газартай хэлэлцээрт ордог байгууллага биш. Хэн нэгэн төрийн бус байгууллага гарч ирээд хууль бусаар ажил хаялтад уриалж болохгүй. Энэ бол хууль зөрчсөн зүйл гэж ойлгож байгаа. 

Есдүгээр сарын 1-нд багш нарын авч хэрэгжүүлэх цогц Засгийн газрын тогтоол гарсан. Тогтоолын хүрээнд өнөөдөр бид багш нарынхаа үнэлгээг хоёр дахь удаа зарлах гэж байна. Гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтэд  шилжээд хоёр дахь жилдээ орж байна. Тэгэхээр хамгийн сайн багш хамгийн сайн цалинг авах ёстой биз дээ.

Багш нарын цалин төрийн үйлчилгээний алба хаагчдын хамгийн дээд зэрэглэлд хүрсэн. Миний хувьд өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 2.5 сая төгрөгийн цалин авч байгаа 1340 багш байна гэдгийг л хэлсэн. Цаашид багш нар өөрийн гүйцэтгэлийн үнэлгээнд сайн үнэлгээ авч, хүүхдүүдтэйгээ сайн ажиллаж, өөрийгөө сайн хөгжүүлж өндөр гүйцэтгэлийн үнэлгээ авсан багш нар цалин өндөр авах боломж нээгдэж байгаа шүү гэж хэлсэн. Түүнээс биш Монголын бүх багш нарын цалин 2.5 сая төгрөг болсон гэж хэлээгүй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг. Улсын төсөв өөрөө хязгаартай. Төсвийн 19 их наяд төгрөгийн тав орчим нь цалин, тэтгэвэрт зарцуулагддаг. Үүний нэг их наяд төгрөг нь зөвхөн боловсролын салбарын ажилчид буюу 93 мянган хүний цалин, тэтгэврийн эх үүсвэр. Тиймээс хэн дуртай нь гарч ирээд багш нарын цалинг 1000 доллар болго гээд болчихдог ид шидтэй хүн байж болохгүй" гэлээ.

21


Сэтгэгдэл (21)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.57.94.141Зочин   • 10 сарын 20. 10 цаг 10 минут

Зөв хэлж.

66.181.161.153Зочин   • 10 сарын 1. 19 цаг 31 минут

сайд багш нар луугаа юунд турхирна вэ????

66.181.161.101Зочин   • 10 сарын 1. 19 цаг 24 минут

Сайдаа! Та 1270000 төгрөг аваад гар л даа. Тэр цалингаараа та сар амьдарчих. Автобус унаандаа суу. Гэр хороололд усаа барь. Түлээ нүүрсээ ав. Цахилгаанаа төл. Хоол хүнсээ ав. Утас телевизнийхээ мөнгийг төл. Үр хүүхэддээ мөнгө өг л дөө энэ мөнгөнөөсөө. Та 1270000-аар ингэж амьдардаг юм гээд үлгэрлээд өгөөч. Та чадвал бид чадахыг хичээе!!!!!!!

202.179.21.223багш   • 9 сарын 28. 17 цаг 26 минут

гүйцэтгэлийн үнэлгээ хийх арга дээрээ алдаад байна. Мэдээж сайн сургаж байгаа багш илүү цалин авах нь зөв. Гэхдээ 1 анги 9 хичээл дээр сонгогдоход эцэг эхчүүд нь ч судалгаа бөглөх ухаанаа олохгүй, хүүхдүүд ч шалгалтаас залхаж байсан. сүүлийн цагуудад зарим нь бүр гялс дугуйлчхаад хэвтэх, нойрмоглох зэрэг засах юм их байсан. 1багш 800-900 хүүхдэд хичээл орж байхад ядаж 10% ийг нь шалгах хэрэгтэй. тэгж гэмээнэ дундаж үзүүлэлт гарна. Хэт олон багшид сонгогдсон ангийн тэр багш нар бүгд л 5,6 түвшинд үнэлэгдсэн тохиолдол байна

103.10.21.23Зочин   • 9 сарын 27. 20 цаг 26 минут

1.гүйцэтгэлийн үнэлгээ шударга бус байна. 2. Багш нарыг сайн муу гээд ялгаад байхаар муу гэгдсэн багштай хүүхдүүд тийм ч сайхан харилцаатай байхгүй байх. 3. Лаборатор сургууль гээд хэдэн сургуулийн багш нарт худлаа илүү цалин өгч байгаа нь шударга биш байна. Үнэлгээгээ болиод бүгдэд нь лаборатор сургуулийн цалин л өгчих. Төлбөртэй давтлага, сонгон суралцах, өдөр өнжүүлэх ажиллуулах гээд мөнгөний төлөө ажиллаад байгаа болохоос биш яг хүүхдийн сургалтын төлөө санаа зовоод байгаа багш хир олон бол

202.126.88.150Зочин   • 9 сарын 27. 12 цаг 03 минут

Төрийн бус байгууллага зүгээр л улс төр хийж байгаа.

66.181.161.161Жирийн нэгэн Багш   • 9 сарын 27. 10 цаг 09 минут

Сайдаа гүйцэтгэлийн үнэлгээгээ бодит болгочих лдоо тэгээд наад асуудал чинь шийдэгдчихнэ шүүдээ хүн бүхэн гүйцэтгэл ярьж бухимдаад байгааг та анзаарахгүй байна уу. Сургуульд 1 удаа орж ирж үзээгүй эуэг эх багшийн ажлыг яаж мэдэж үнэлэх вэ? Тухайн хичээлд дур сонирхолгүй сурагч багшийг яаж үнэлэх вэ бүх юманд цензур гэж байх ёстой шдээ өнөөдөр гэхэд би яагаад тэр нмг нэг ч харж байгаагүй хүнээр хүүхдийнхээ талхны мөнгийг шийдүүлж хороолгох ёстой гэж бид үнэхээр цусаар уйлж амьдарч байна шдээ

202.55.188.35Зочин   • 9 сарын 27. 9 цаг 26 минут

Гүйцэтгэлийн үнэлгээ болон багш нарын индексээр эрэмбэлэх бол мөнгө танах гэсэн башир арга

202.126.89.127Зочин   • 9 сарын 27. 9 цаг 16 минут

Гүйцэтгэлийн үнэлгээ чинь шударга биш байна, захирал, сургалтын менежерүүдийг долигонож гүйдэг тойрон хүрээлэгчид нь хамгийн өндөр оноо авч байна, шударгаар явдаг нь хичнээн сайн байгаад ч урамшуулалд хамрагдаж чадахгүй байна, сайд аа.

103.57.92.34Зочин   • 9 сарын 27. 8 цаг 39 минут

ХАА-намгаланг огцруулъя

202.126.90.157Зочин   • 9 сарын 27. 8 цаг 30 минут

гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдаж чадахгүй орхигдоод бгаа багш нар яах вэ сайдаа Насан туршдаа суралцахуй бүх нийтийн боловсрол боллоо гээд л гоё юм яриад бх юм хэрэгжилт нь хаана бнаа

139.5.219.239зочин   • 9 сарын 27. 7 цаг 50 минут

"Наад амаа" гэдэг шиг өмнө ярьснаа дараа нь үгүйсгээл байх юм. Багш боловсролыг сайн ойлгохгүй л байна даа. "Самарна" гэж үүнийг л хэлэх байх

66.181.188.64Зочин   • 9 сарын 27. 7 цаг 16 минут

Тийм байсан ч цалингаа нэмэх нь зөв нийгмээрээ туйлдаж байна. цалингаараа яаж болгоно гэж бодоод байгаан бэ.цалин буугаад зээл тэгээд дцусаж байна.Үнэхээр хүрэлцэхгүй байна.Эсвэл үнийн хөөрөгдлөө барьж өгөх хэрэгтэй байна.

43.242.243.101Зочин   • 9 сарын 27. 3 цаг 15 минут

Багш нарыгаа яаж туйлдаж байгааг сайд та өөрөө мэдэрдэг ч болоосой. Хамгийн сайн багш хамгийн сайн цалинг авч болноо. Зөв хүмүүжилтэй, зөв төлөвшилтэй, боловсрол мэдлэгтэй, шударга иргэд бэлтгээд хэрэггүй болсон бусармаг нийгэмд хамгийн муу шүүгч нарын цалин, хамгийн сайн шүүгч нарын цалинтай ижил байна уу? Хулхи хуулийн өмнө ард иргэд хүчин мөхөсдөж байна.

45.117.35.3Зочин   • 9 сарын 26. 22 цаг 30 минут

төрт ёсний зарчим гэж байдаг. хуулийг буцааж хэрэглэж болдог бол Монгол тжриын зарчим ….

45.117.35.3Зочин   • 9 сарын 26. 22 цаг 28 минут

төрт ёсны зарчим гэж ба

66.181.178.130Зочин   • 9 сарын 26. 22 цаг 01 минут

Хамгийн наад захын норм стандартаа мөрдөж ажиллах бололцоог бүрдүүлж өгсний дараа сургалтын чанар, хүртээмжээ шаардах хэрэгтэй. Үнэлгээ жинхэнэ бодитой байж үнэлгээний үр дүн гарнаа. Олон багшийн урмыг хугалсан энэ үнэлгээгээ боль, эсвэл үнэлэх аргаа сайжруул

43.242.243.101Зочин   • 9 сарын 27. 3 цаг 16 минут

ёстой тийм

43.242.243.181Зочин   • 9 сарын 26. 21 цаг 23 минут

Нэг ангид 40-60 сурагч суулгаад багшаас ** шидийн юм шиг чанар үр дүн нэхмээргүй байна. Хүүхдийг чихэр өгч хуурч бгаа юм шиг цалинг дотор нь гүйогээд нэр өгч сүржин мэдээ гаргамааргүй бна.

202.126.90.74хавтгайруулан сургаж байгааг   • 9 сарын 26. 17 цаг 23 минут

хавтгайруулан сургаж байгаагийн гай.Анги дүүргэлт хотод 100/ илүү.хөдөөд 50/ хүрэхгүй б/а.Тойргоос сонгогддогийн гай.Дургүй ламыг дарж байж сахил хүртээдгээ боль.8-р ангиас шигшиж сурга.Багш нарын тоо,10 жилийн сургуулийн тоо цөөрч чанар сайжрана.

202.126.89.14Зочин   • 9 сарын 27. 15 цаг 34 минут

Бүтэхгүй хүн бна.

ШИНЭ МЭДЭЭ

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан боловсруулна11 сар 29. 17:26Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч ажиллана11 сар 29. 16:55ЗГ: Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ11 сар 29. 16:31ЗГ: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ11 сар 29. 15:53ЦЕГ: Хүний амь нас хохироосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна11 сар 29. 15:50ИЦББХ: Байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 29. 14:58“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөлтийн уулзалт эхэллээ11 сар 29. 14:35Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д ирэх оны дөрөвдүгээр сарын 29-н хүртэл онцгой дэглэм тогтоож, БЭТ ажиллах хугацааг сунгалаа11 сар 29. 14:26Б.Энхбаяр: Бүртгэлтэй 1200 гаруй журмыг хүчингүй болгож, Засгийн газрын болон яамдаас батлах журмын хамгийн дээд хязгаарыг 500 байхаар тогтлоо11 сар 29. 14:02Ч.Болортуяа: Сурагчдын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг хөндөөгүй11 сар 29. 13:45ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөхийг дэмжив11 сар 29. 13:24Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ11 сар 29. 13:20ЦЕГ: Скочоор хоолойг нь боож, амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна11 сар 29. 13:09"ХХОАТ-ын 10 хувь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 1 хувь болно"11 сар 29. 13:03ЭХЭМҮТ-ийн эмч нар төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд анх удаа дурангийн мэс засал хийжээ11 сар 29. 12:56Төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх аудитын тайланг танилцууллаа11 сар 29. 12:25“ТӨРИЙН АУДИТ ИРГЭДИЙН АМЬДРАЛД” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Номгон суманд зохион байгууллаа11 сар 29. 12:21Израиль ХАМАС-ын түр эвлэрлийн хугацаа цааш үргэлжлэх боломжтой юу?11 сар 29. 12:00Цасанд суусан хоёр автомашиныг татан гаргажээ11 сар 29. 11:53Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгджээ11 сар 29. 11:23БХБЯ: Дотоодын цементийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч ажиллахыг даалгав11 сар 29. 10:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа11 сар 29. 10:41ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ11 сар 29. 10:39АИ-92 автобензиний 20 хоногийн нөөцтэй байна11 сар 29. 10:34ЗГ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлтийг хэлэлцэж байна11 сар 29. 10:26Зеленскийг ОХУ-тай хэлэлцээрийг тасалдуулсан гэж буруутган Ерөнхий прокурорын газарт ханджээ11 сар 29. 8:50DAILY BEAST: Ким Чен Уны өрсөлдөгчид түүнийг устгах хэд хэдэн төлөвлөгөө бэлтгэсэн байсан11 сар 29. 7:26Шинэ Зеланд төсвөө нэмэгдүүлэхийн тулд залуучуудыг тамхи татахыг хориглосон хуулиа цуцална11 сар 29. 7:22Цаг агаар: Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй11 сар 29. 7:00Зурхай: Үс бүү засуул өнгө зүс доройтоно11 сар 29. 6:45Яармагийн эмнэлэгт хэвтсэн 17 хүүхдийн нэгийг нь ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ11 сар 28. 16:58240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ11 сар 28. 16:13НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо11 сар 28. 15:27БСШУСБХ-ны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүллээ11 сар 28. 14:46ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 28. 14:25ЭЗБХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэхийг дэмжсэнгүй11 сар 28. 13:56"БНХАУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй"11 сар 28. 13:02А.Бурмаа: Амьсгалын замын өвчлөлөөр бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл нэмэгдэж байна11 сар 28. 12:44Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн хуралдаанд шүүгдэгчийг албадан ирүүлэхээр болж, хойшлогдов11 сар 28. 12:34Мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна11 сар 28. 12:16
 Facebook Twitter Youtube