Аргын тооллын: 2023-09-27, Лхагва гараг
Наран ургах шингэх: 06:44-18:41
Үс засуулбал: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин морь, могой, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой
Барилдлага: Идэрийн барилдлагатай өдөр
-Билгийн тооллын шинийн 13, шар хулгана өдөр, чөдөр-23 одтой, гал суудалтай, 7 улаан мэнгэтэй, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:44-18:41.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин морь, могой, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, хулгана, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас гаргах, эвлүүлэх, бэрийн үйл, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хурим хийх, эд, мал худалдан авах, хатуу үйл ажил хийх, лам болох, буян номын үйл, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацахад муу.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.