Украин Оросын Хар тэнгисийн флотод цохилт өгсний дараа нас барсан гэж Киевийн мэдэгдсэн ОХУ-ын Хар тэнгисийн флотын командлагч, адмирал Виктор Соколов 9-р сарын 26-нд ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайдын зөвлөлийн хуралд оролцож байгаа бичлэгийг цэргийн албаны хэвлэлийн алба Telegram дээр нийтэлжээ.
Сайдын зөвлөлийн хурал ОХУ-ын Батлан хамгаалах яамны тэргүүн, армийн генерал Сергей Шойгугийн удирдлаган дор Москвад болсон бөгөөд энд Виктор Соколовын оролцож буй зургууд мөн нийтлэгджээ.
Есдүгээр сарын 25-нд Украины Зэвсэгт хүчний тусгай ажиллагааны анги Севастополь дахь Оросын Хар тэнгисийн флотын барилгад цохилт өгөх үеэр түүнийг амь үрэгдсэн гэж Киев мэдэгдсэн юм.
Киев мөн Соколовоос гадна Оросын нийт 34 офицер амиа алдаж, 105 цэргийн албан хаагч шархадсан гэж мэдэгдсэн. Харин Москва энэ мэдээллийг батлаагүй бөгөөд бодит байдалтай нийцээгүй худал мэдээлэл байсан нь ийнхүү түрүүчээсээ тодорхой болж байгаа нь энэ юм.
Тавдугаар сард Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный удаан хугацаагаар олны өмнө харагдаагүй учир хэвлэл мэдээллийнхэн түүнийг нас барсан гэж таамаглаж байв. Гэвч хожим нь энэ нь тийм биш болох нь тодорхой болсон.
Эх сурвалж: gazeta.ru
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.