Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-27 нд нийтлэгдсэн байна.

Вагнерын Беларусь дахь "аялан тоглолт" өндөрлөж байна

9/ 27/ 2023    7 цаг 30 минут

Мягмар гарагт хоёр талын иж бүрэн сургуулилт Беларусь улсад өндөрлөж байна. Беларусийн цэргүүд болон Вагнерчууд хамтран Польштой зэргэлдээх бүс нутгуудыг оролцуулан байлдааны идэвхтэй бэлтгэл хийв. Гэсэн хэдий ч хамгийн ойрын хөрш орнуудын хувьд Вагнер бүлэг нь тэдний санааг зовоохоо хэдийнэ больсон. Беларусийн аюулгүй байдлын хүчний байгууллага болох BYPOL-ийн мэдээлснээр түүний хэдхэн зуун гишүүн Беларусь улсад үлджээ. Түүнчлэн тус бүгд найрамдах улс дахь Оросын цэргийн албан хаагчдын тоо мэдэгдэхүйц цөөрсөн гэж ажиглагчид тэмдэглэж байна.

Вагнерын шийдэлд Ерөнхийлөгч Александр Лукашенко алдаа гаргаж, үүнийхээ төлөө улс төрчийн хувьд нэмэхээс илүүтэй хасах оноо цуглуулсан гэж шинжээчид үзэж байна. 

Бүгд Найрамдах Беларусь Улсын Зэвсэгт хүчний хоёр талын иж бүрэн сургуулилт нь опертив тактикийн түвшний байгууллагуудын бэлтгэлийн хүрээнд өндөрлөв. Сургуулилт Брест, Гродно, Минск мужуудад явагдсан. Беларусийн БХ-ын тэргүүн дэд сайд, Жанжин штабын дарга Виктор Гулевич хөрш орнуудын санаа зовнилыг зогсоож, “Энэхүү сургуулилт манай хөрш орнуудад ямар ч аюул занал учруулахгүй. Энэ нь улс орноо батлан хамгаалах цэргийн бэлтгэлийн түвшинг дээшлүүлэх зорилготой” гэж тайвшруулав.

Энэ зуур Польш, Балтийн орнуудын санаа зовоох гол шалтгаан болж байсан Вагнер бүлэглэл Беларусийн нутаг дэвсгэр дээр улам бүр уусч бүдгэрч байна. Сөрөг хүчний талд орсон хуучин хамгаалалтын албаныхны мэдээлснээр Осиповичийн ойролцоох майхан хуаранд зуу гаруйхан Вагнерийн дайчид үлдсэн. Мөн өөр 200-300 хүн бүгд найрамдах улс даяар тархсан. Хэдийгээр ажиглагчид Вагнерийнхан дээрх хоёр талын хамтарсан сургуулилтад оролцож байгааг үгүйсгээгүй ч тэд бие даасан хүчний төлөөлөл байхаа больсон гэж тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ, наймдугаар сард Александр Лукашенко энэ нэгжийг хадгалахыг хүсч байгаагаа мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч тэднийг Африкт ашиглахаар төлөвлөж байсан гэж улс төр судлаач Дмитрий Мицкевич үзэж байна.

“Лукашенко Вагнерчуудыг оруулж ирсэн ч үйл ажиллагааг нь төсөвтөө тохирсон байдлаар зохион байгуулж чадаагүй. Түүний харилцаа холбоо, боломжууд хангалтгүй байв. Түүний  мэргэжил нэгт дарангуйлагч Экваторын Гвинейгээс ирсэн ч энэ асуудлыг шийдвэрлэхэд тус болоогүй" гэжээ.

Александр Лукашенко улс төрийн буруу тооцоо хийсэн гэж улс төр судлаач Александр Класковский  мөн үзэж байна. 

Вагнерын бүлэглэл Беларусийн нутаг дэвсгэрт шилжсэн нь хөрш орнууд өдөөн хатгалга гарахаас эмээж, хурц хариу үйлдэл үзүүлээд зогсохгүй тус улсад ч тэднийг таатай хүлээж аваагүй. Беларусийн өөрчлөлтийг хянах төслийн хүрээнд хийсэн хамгийн сүүлийн үеийн социологийн судалгааны зохиогчид: "Дэглэмийг тууштай дэмжигчид ч гэсэн Вагнерын бүлэгт итгэхгүй байгаагаа илэрхийлж, эерэг үнэлгээ өгөхгүй байна" гэжээ.

Судлаачид энэхүү цэрэгжсэн бүтцийг тус улсад байршуулах нь Украины нутаг дэвсгэр дэх мөргөлдөөнд оролцохоос татгалзах  Беларусийн нийгмийн цорын ганц тогтвортой зөвшилцөлийг   эвдэж байна гэж дүгнэжээ.

Үүний зэрэгцээ одоогийн цэргийн сургуулилт нь өмнөх сургуулилтаас ялгаатай нь Оросын бүрэлдэхүүн хэсгүүдийн оролцоогүйгээр зохион байгуулагдаж байна. Ерөнхийдөө Беларусь дахь тэдний оролцоо мэдэгдэхүйц буурсан гэж ажиглагчид тэмдэглэж байна. Бие даасан мониторингийн төслүүдийн дагуу одоогоор зөвхөн нисэх онгоцны буудал болон бусад цэрэг-техникийн байгууламжид үйлчилдэг бүрэлдэхүүн тус улсын нутаг дэвсгэрт байна гэжээ.

Эдгээр мэдээлэлтэй холбогдуулан сөрөг хүчний төлөөлөгчид, тэр дундаа олон улсын тавцанд сүүлийн үед идэвхтэй сурталчилж буй "Беларусийг Орос эзэлсэн" тухай яриа анхаарал татаж байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт гадаадад байгаа Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр хэлсэн үгэндээ “Лукашенко 2020 оны сонгуульд ялагдаж, бүх л хууль ёсны байдлаа алдахад Кремль Беларусь дахь хяналтаа чангатгахаар шийдсэн.  Орос улс Беларусийг Европын орнуудтай сөргөлдөх утсан хүүхэлдэй болгон ашиглаж байна” гэжээ.

Улс төр судлаач Александр Класковский  дээрх мэдэгдлийн хариуд "Лукашенко, түүний коридор улам нарийссан ч дотоод, гадаад бодлогын салбарт маневр хийсээр байна. Заримдаа болхи харагддаг ч зарим тохиолдолд чадварлаг харагддаг. Аливаа дэглэмийг эсэргүүцэгчид удирдагчдыг нь гутаан доромжлох хүсэл эрмэлзэлтэй байдаг тул эзлэн түрэмгийлэл, хүүхэлдэйн жүжиг, тусгаар тогтнолоо бүрмөсөн алдах тухай дахин дахин давтаж байх шиг байна. Ийм үзэл бодол нь улс орны болон эргэн тойрон дахь нөхцөл байдалд бодитой дүн шинжилгээ хийхэд саад болж байна. Эцсийн дүндээ төрт ёс алдагдаагүй  байгаа нь өөрчлөлтийн хувь заяанд чухал ач холбогдолтой юм” гэлээ.

Эх сурвалж:.ng.ru

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан боловсруулна11 сар 29. 17:26Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч ажиллана11 сар 29. 16:55ЗГ: Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ11 сар 29. 16:31ЗГ: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ11 сар 29. 15:53ЦЕГ: Хүний амь нас хохироосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна11 сар 29. 15:50ИЦББХ: Байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 29. 14:58“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөлтийн уулзалт эхэллээ11 сар 29. 14:35Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д ирэх оны дөрөвдүгээр сарын 29-н хүртэл онцгой дэглэм тогтоож, БЭТ ажиллах хугацааг сунгалаа11 сар 29. 14:26Б.Энхбаяр: Бүртгэлтэй 1200 гаруй журмыг хүчингүй болгож, Засгийн газрын болон яамдаас батлах журмын хамгийн дээд хязгаарыг 500 байхаар тогтлоо11 сар 29. 14:02Ч.Болортуяа: Сурагчдын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг хөндөөгүй11 сар 29. 13:45ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөхийг дэмжив11 сар 29. 13:24Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ11 сар 29. 13:20ЦЕГ: Скочоор хоолойг нь боож, амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна11 сар 29. 13:09"ХХОАТ-ын 10 хувь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 1 хувь болно"11 сар 29. 13:03ЭХЭМҮТ-ийн эмч нар төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд анх удаа дурангийн мэс засал хийжээ11 сар 29. 12:56Төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх аудитын тайланг танилцууллаа11 сар 29. 12:25“ТӨРИЙН АУДИТ ИРГЭДИЙН АМЬДРАЛД” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Номгон суманд зохион байгууллаа11 сар 29. 12:21Израиль ХАМАС-ын түр эвлэрлийн хугацаа цааш үргэлжлэх боломжтой юу?11 сар 29. 12:00Цасанд суусан хоёр автомашиныг татан гаргажээ11 сар 29. 11:53Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгджээ11 сар 29. 11:23БХБЯ: Дотоодын цементийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч ажиллахыг даалгав11 сар 29. 10:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа11 сар 29. 10:41ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ11 сар 29. 10:39АИ-92 автобензиний 20 хоногийн нөөцтэй байна11 сар 29. 10:34ЗГ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлтийг хэлэлцэж байна11 сар 29. 10:26Зеленскийг ОХУ-тай хэлэлцээрийг тасалдуулсан гэж буруутган Ерөнхий прокурорын газарт ханджээ11 сар 29. 8:50DAILY BEAST: Ким Чен Уны өрсөлдөгчид түүнийг устгах хэд хэдэн төлөвлөгөө бэлтгэсэн байсан11 сар 29. 7:26Шинэ Зеланд төсвөө нэмэгдүүлэхийн тулд залуучуудыг тамхи татахыг хориглосон хуулиа цуцална11 сар 29. 7:22Цаг агаар: Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй11 сар 29. 7:00Зурхай: Үс бүү засуул өнгө зүс доройтоно11 сар 29. 6:45Яармагийн эмнэлэгт хэвтсэн 17 хүүхдийн нэгийг нь ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ11 сар 28. 16:58240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ11 сар 28. 16:13НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо11 сар 28. 15:27БСШУСБХ-ны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүллээ11 сар 28. 14:46ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 28. 14:25ЭЗБХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэхийг дэмжсэнгүй11 сар 28. 13:56"БНХАУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй"11 сар 28. 13:02А.Бурмаа: Амьсгалын замын өвчлөлөөр бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл нэмэгдэж байна11 сар 28. 12:44Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн хуралдаанд шүүгдэгчийг албадан ирүүлэхээр болж, хойшлогдов11 сар 28. 12:34Мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна11 сар 28. 12:16
 Facebook Twitter Youtube