Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-27 нд нийтлэгдсэн байна.

Хотын дарга Д.Сумъяабазар гурваас уруудсан дүн авч, “Түгжрэл”-ийн сайдтай хамт “таалагддаггүй”, “сонгохгүй” жагсаалтад оров

9/ 27/ 2023    6 цаг 53 минут

Улаанбаатар хотын сонгуулийн насны 1008 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар авсан судалгаанд намын жагсаалтад оруулбал намаа “татаж унагаах” улс төрчдийг онцолсон байна.

МАН-ын хувьд Сү.Батболд, С.Баяр, Д.Сумъяабазар, Ц.Нямдорж нар манлайлсан бол АН-ыг С.Баярцогт, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Лу.Гантөмөр нар тэргүүлжээ.

 МАН-ын намын дарга нь энэ жагсаалтад багтаагүй. Харин АН-ын “шинэхэн” дарга толгой эгнээнд явна. Мэдээж энэ бол санамсаргүй түүврийн аргаар авсан “MEC “ агентлагийн судалгаа. Агентлагт эргэлзэж ч болох. Гэвч АН-ын дарга Лу.Гантөмөр түүний тэргүүн дэд дарга С.Баярцогт нар энэ жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдсэн нь АН “шинэчлэгдсэн” гэх пиартаа тайвшрах болоогүйн тод илэрхийлэл.

“Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ” гэгчээр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “сонгохгүй” гэх улс төрчдийн жагсаалтын тэргүүн эгнээнд орохдоо “түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатарыг хань татсаныг харж болно. Энэ талаас нь харвал “хар” жагсаалт бас ч гэж голтой гарсан байж болох.

Жагсаалтад, мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас УИХ-д сонгогдсон Н.Учрал, П.Анужин, Б.Жаргалмаа гишүүн оржээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимаас Н.Учрал, Ж.Сүхбаатар, Ч.Хүрэлбаатар нар багтсан байгаа юм.

Тэгвэл АН-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний далбаан дор Баянхонгороос УИХ-д сонгогдсон Д.Ганбат, А.Адъяасүрэн нарыг болон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Алтанхуягийг иргэд онцолсныг харж болно.

Гэхдээ үйл ажиллагаа нь таалагддаг улс төрч дунд экс Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүн АН-ын дарга асан Н.Алтанхуяг хоёр байр сууриа алдахгүй жагссан хэвээр байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 30 хувийн саналаар тэргүүлсэн бол У.Хүрэлсүх 22 хувиар удаалж, Х.Баттулга 17 хувиар гуравт явна. ХҮН-ын ганц “лидер” УИХ-ын гишүүн Т.Доржхандын хувьд өнгөрсөн сарынхаас -2-хувиар үзүүлэлт нь буурчээ.

Судалгаанд оролцсон иргэд УИХ-ын үйл ажиллагаанд 10 онооноос 3-ыг өгсөн байна. Эерэг гэж болох ганц дүгнэлт нь “Байж л байгаа” гэсэн бол сөрөг нь “үр дүнтэй шийдвэр байхгүй”, “Хөгжлийн банк дээрэмдсэн”, “нүүрсний хулгайтай холбогдсон” гэх дүгнэлтүүд.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 10-аас 6.8 оноо өгсөн нь судалгааны хамгийн өндөр, хамгийн сайн үзүүлэлт харагдаж байна. Авлига, нүүрсний хулгайтай тэмцдэг гэх ойлголт иргэдийн дунд байгаа нь түүний рейтингийг дээш өргөх гол үзүүлэлт болжээ.

Гэвч үнийн өсөлт, Хөгжлийн банкны хулгайчдад хариуцлага ногдуулж чадаагүй, Нүүрсний хулгайг шийдэж чадахгүй байна гэж иргэд үзсэн хэвээр байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд энэ жилийн хамгийн өндөр үзүүлэлт буюу 10-аас 6,2 оноо авчээ. Үүнд, Монгол Улсын гадаад харилцаа онцгой байр суурь эзэлсэн бололтой. Гэхдээ судалгаанд оролцсон иргэдийн 12 хувь нь түүнийг “амлалтандаа хүрдэггүй” гэжээ.

Манай хотын даргын рейтинг өмнөх сараасаа муужраагүй ч бас сайжраагүй. Тэр 10-аас 2.9 оноо авчээ. Ер нь л гурваас дээш оноо ховорхон авдаг хүн. Газар чөлөөлөлт, хот тохижилтын зарим ажилд түүнд эерэг оноо өгсөн ч Улаанбаатарын хотын түгжрэл, дугаарын хязгаарлалт гээд доош чангааж, хойш татах зүйл бишгүй. Тиймээс ч үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчийг 28 хувиар манлайлжээ. Араас нь Ерөнхийлөгч шил дарж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурвалж, “Түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатар эрчтэйгээр нэхэж явна.

Энэ жагсаалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын танхимынхаа хэд хэдэн сайдтай багтжээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЦХХХ-ны сайд Н.Учрал, “Түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатар.

Харин намуудын рейтингийн хувьд өнгөрсөн 6 сард төдийлэн өөрчлөлт гараагүй байна.

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.189.157Зочин   • 9 сарын 28. 6 цаг 59 минут

Циркээ авий пиздакаа

66.181.161.65Зочин   • 9 сарын 27. 18 цаг 34 минут

Сумтайбузар

202.21.106.52Зочин   • 9 сарын 27. 17 цаг 53 минут

unen hereggui buh

ШИНЭ МЭДЭЭ

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан боловсруулна11 сар 29. 17:26Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч ажиллана11 сар 29. 16:55ЗГ: Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ11 сар 29. 16:31ЗГ: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ11 сар 29. 15:53ЦЕГ: Хүний амь нас хохироосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна11 сар 29. 15:50ИЦББХ: Байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 29. 14:58“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөлтийн уулзалт эхэллээ11 сар 29. 14:35Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д ирэх оны дөрөвдүгээр сарын 29-н хүртэл онцгой дэглэм тогтоож, БЭТ ажиллах хугацааг сунгалаа11 сар 29. 14:26Б.Энхбаяр: Бүртгэлтэй 1200 гаруй журмыг хүчингүй болгож, Засгийн газрын болон яамдаас батлах журмын хамгийн дээд хязгаарыг 500 байхаар тогтлоо11 сар 29. 14:02Ч.Болортуяа: Сурагчдын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг хөндөөгүй11 сар 29. 13:45ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөхийг дэмжив11 сар 29. 13:24Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ11 сар 29. 13:20ЦЕГ: Скочоор хоолойг нь боож, амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна11 сар 29. 13:09"ХХОАТ-ын 10 хувь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 1 хувь болно"11 сар 29. 13:03ЭХЭМҮТ-ийн эмч нар төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд анх удаа дурангийн мэс засал хийжээ11 сар 29. 12:56Төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх аудитын тайланг танилцууллаа11 сар 29. 12:25“ТӨРИЙН АУДИТ ИРГЭДИЙН АМЬДРАЛД” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Номгон суманд зохион байгууллаа11 сар 29. 12:21Израиль ХАМАС-ын түр эвлэрлийн хугацаа цааш үргэлжлэх боломжтой юу?11 сар 29. 12:00Цасанд суусан хоёр автомашиныг татан гаргажээ11 сар 29. 11:53Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгджээ11 сар 29. 11:23БХБЯ: Дотоодын цементийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч ажиллахыг даалгав11 сар 29. 10:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа11 сар 29. 10:41ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ11 сар 29. 10:39АИ-92 автобензиний 20 хоногийн нөөцтэй байна11 сар 29. 10:34ЗГ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлтийг хэлэлцэж байна11 сар 29. 10:26Зеленскийг ОХУ-тай хэлэлцээрийг тасалдуулсан гэж буруутган Ерөнхий прокурорын газарт ханджээ11 сар 29. 8:50DAILY BEAST: Ким Чен Уны өрсөлдөгчид түүнийг устгах хэд хэдэн төлөвлөгөө бэлтгэсэн байсан11 сар 29. 7:26Шинэ Зеланд төсвөө нэмэгдүүлэхийн тулд залуучуудыг тамхи татахыг хориглосон хуулиа цуцална11 сар 29. 7:22Цаг агаар: Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй11 сар 29. 7:00Зурхай: Үс бүү засуул өнгө зүс доройтоно11 сар 29. 6:45Яармагийн эмнэлэгт хэвтсэн 17 хүүхдийн нэгийг нь ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ11 сар 28. 16:58240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ11 сар 28. 16:13НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо11 сар 28. 15:27БСШУСБХ-ны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүллээ11 сар 28. 14:46ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 28. 14:25ЭЗБХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэхийг дэмжсэнгүй11 сар 28. 13:56"БНХАУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй"11 сар 28. 13:02А.Бурмаа: Амьсгалын замын өвчлөлөөр бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл нэмэгдэж байна11 сар 28. 12:44Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн хуралдаанд шүүгдэгчийг албадан ирүүлэхээр болж, хойшлогдов11 сар 28. 12:34Мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна11 сар 28. 12:16
 Facebook Twitter Youtube