Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Амарсайханы Адъяасүрэн хүрэл медаль хүртлээ.
Манай жүдоч хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Ким Хаюүнд ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Тэрэээр Энэтхэгийн жүдоч Маан Туликатай медалийн төлөө барилдаж нэмэлт цагт иппон үнэлгээ авснаар “Ханжоу 2022” Азийн наадмын хүрэл медалийн болзол хангалаа.
А.Адьяасүрэн Монголын багийн зургаа дахь медаль, дөрөв дэх хүрэл медалийн эзэн боллоо.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.