Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдах явцдаа оргон зайлсан гэх Д.Наранхүүг "Шувуу" ажиллагааны хүрээнд өчигдөр оройн 16 цагийн үед Эрээн-Замын-Үүдын авто замын боомтоор БНХАУ-с Монгол улсын талд шилжүүлэн өгсөн байна.
Түүнийг АТГ-ын албан хаагчид гал тэргээр тээвэрлэн шөнийн 02 цагт Улаанбаатар хотод авчирчээ.
Д.Наранхүү нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн шадар туслахаар ажиллаж байсан юм. Түүнчлэн ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой хамааралтай хэмээн үздэг. Иймээс ч нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалттай холбоотой шалгагдаж буй хэргүүдэд оролцоотой байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-аас саатуулан шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.