Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож яллагдагчаар татагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш /2023.09.28/ болно.
Шүүх хурлыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагаас товлоод байна.
Тэднийг авлига авсан, эрх мэдэл албан тушаалын байдлаа ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх зэрэг хэд хэдэн үндэслэлээр ял тулгаад байгаа юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.