Энэ мэдээ хуучирсан буюу 2023-09-27 нд нийтлэгдсэн байна.

УИХ-ын 2023 оны намрын чуулганыг аравдугаар сарын 2-нд нээнэ

9/ 27/ 2023    13 цаг 20 минут

УИХ-ын 2023 оны намрын чуулганыг аравдугаар сарын 2-нд буюу ирэх даваа гарагт нээнэ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд:

18.1.Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.

18.2.Ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ хэмээн заасан байдаг.

Энэ дагуу аравдугаар сарын 01-нд ням гарагт буюу амралтын өдөр таарч байгаа тул аравдугаар сарын 02-нд нээж таарах юм. Гэхдээ чуулганыг нээх УИХ-ын даргын захирамж гарах учиртай ч, одоогоор гараагүй байна.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг өнгөрөгч долоодугаар сард УИХ-аас дараах байдлаар баталсан билээ.

1/Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

2/Амьтны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

3/Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

4/Арилжааны тухай хуулийн төсөл;

5/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

6/Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

7/Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

8/Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

9/Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

10/Гүйцэтгэх ажилд тавих Монгол Улсын Их Хурлын хяналтын тухай хуулийн төсөл;

11/Гэр бүлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

12/Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/;

13/Дохионы хэлний тухай хуулийн төсөл;

14/Дэлхийн шуудан холбооны дүрмийн арван нэгдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

15/Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

16/"Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

17/"Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

18/Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

19/Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

20/Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;

21/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

22/Мал эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл;

23/Mонгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын "Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр"-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

24/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

25/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

26/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

27/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

28/Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл;

29/Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

30/Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2024 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;

31/Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл;

32/Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл;

33/Ойн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

34/Олон улсын хөдөлмөрийн байгууллагын далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

35/Онц байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

36/Орон сууцны ашиглалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

37/Өрсөлдөөний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

38/Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хуулийн төсөл;

39/Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

40/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

41/"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

42/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43/Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;

44/"Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

45/Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

46/Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

47/Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

48/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

49/Хаягжуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

50/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

51/"Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

52/Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

53/Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

54/Цусны донорын тухай хуулийн төсөл;

55/Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

56/Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

57/Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн төсөл;

58/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

59/Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

60/Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

61/Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

62/Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ2 цаг 41 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа2 цаг 57 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо3 цаг 12 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана3 цаг 16 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ3 цаг 36 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо3 цаг 39 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ4 цаг 41 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ5 цаг 11 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ5 цаг 39 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов6 цаг 16 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна6 цаг 23 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав7 цаг 25 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв7 цаг 49 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа8 цаг 42 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна8 цаг 45 минутын өмнө"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ9 цаг 1 минутын өмнөБ.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал9 цаг 4 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна9 цаг 7 минутын өмнөХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube