- Израилийн бодлогыг эсэргүүцэгчид АНУ-ын Конгрессын нэг байр руу нэвтэрчээ. Ингэж эсэргүүцлээ илэрхийлэх болсон гол шалтгаан нь 0рөнхийлөгч Байдены Израильд хийж буй айлчлалтай холбоотой байв. Цагдаа нар энэхүү эсэргцүүлийн жагсаалд оролцсон хэдэн арван хүнийг саатуулжээ.
- Байдены Тель-Авив дахь айлчлалын дараа Израиль Египетээс Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэхэд саад учруулахгүй гэдгээ амаллаа. Газын зурваст төрөл төрөгсөд нь барьцаалагдсан израильчууд Египетээс хүмүүнлэгийн тусламж явуулахыг зөвшөөрсөн эрх баригчдын шийдвэрт эгдүүцэж байна.
- НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Ойрхи Дорнодын байдлын тухай тогтоолд Израилийн өөрийгөө хамгаалах эрхийг дурдаагүй тул АНУ хориг тавиад байна. АНУ мөн Газын зурваст үүссэн хүмүүнлэгийн хямралд ХАМАС бүлэглэлийг буруутгаж байна.
- АНУ-ын тагнуулын алба агаарын гэрэл зураг болон Хамас бүлэглэлийн босогчдын хоорондын ярианд үндэслэн Газын зурвас дахь эмнэлэгт 470 гаруй хүний амийг авч одсон цохилтод Израилийг оролцоогүй гэж үзэж байна гэж Цагаан ордон мэдэгдэв.
- Байден Газын зурвас болон Баруун эрэгт 100 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ амаллаа. Түүний хэлснээр, энэ мөнгийг мөргөлдөөний улмаас гэр орноо орхин дүрвэсэн нэг сая гаруй палестинчуудыг дэмжихэд зориулагдана.
- Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа “хямрал үржиж” байгаа буюу Икраиль Палестины байдал хурцадсан ч Франц болон ЕХ-ны зүгээс Украинд үзүүлэх дэмжлэг шаардлагатай бол үргэлжлэх болно гэдгийг баталжээ.
- Украины дайфн эхэлснээс хойш 602 хоног өнгөрч байна. Тухайн өдрийн эцэс гэхэд Украйны эрх баригчид Запорожье, Днепропетровск мужуудыг шөнийн цагаар буудсан гэж мэдээлэв. Запорожье хотод, бүс нутгийн захиргааны мэдээлснээр, таван хүн нас барж, таван хүн шархаджээ. Днепропетровск мужийн Обуховка хотод нэг эмэгтэй амиа алдаж, дөрвөн хүн шархадсан гэж Украины Дотоод хэргийн сайд мэдэгдэв.
Эх сурвалж: ВВС болон бусад
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.