Арменийн Үндэсний аюулгүй байдлын алба засгийн газрын байруудыг эзлэхээр төлөвлөж байсан террорист бүлэглэлийг саатуулжээ. Энэ тухай Үндэсний аюулгүй байдлын албаны хэвлэлийн төвөөс мэдээллээ.
Баривчлагдсан хүмүүс дэлбэрэлт болон бусад нийгэмд аюултай үйлдэл хийхээр бэлтгэж байсан гэж тэмдэглэжээ. Үүнээс гадна төрийн зарим байрыг булаан авч, барьцаалахаар төлөвлөжээ. Тэдний зорилго нь "төрийн эрх баригчдын үйл ажиллагаанд саад учруулах явдал байв."
Террорист бүлэглэлийн гишүүд Украйн, Молдавт "Үндэсний авралын бослого" нэртэй тelegram суваг үүсгэхээр төлөвлөж байсныг мөн онцолжээ.
“Мөн тэд анхны тусламжийн хэрэгслийг урьдчилан худалдан авч, гэмт бүлэглэлийн гишүүдийн ар гэрийнхнийг Гүрж руу тээвэрлэхээр төлөвлөж байсан. Барилга байгууламжийг эзэлж авах зорилгоор халдлага хийх болон зугтах зам, отолтыг сайтар төлөвлөж байсан” гэж үндэсний аюулгүй байдлын алба нэмж хэлэв.
Эх сурвалж: Gazeta.ru
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.