Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-14 нд нийтлэгдсэн байна.

Барилга, хот байгуулалтын сайд "Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө"-г танилцуулахыг үүрэг болгов

11/ 14/ 2023    11 цаг 59 минут
Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан 2023 оны 11-р сарын 13-ны өдөр боллоо. Шуурхайн эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаварын биелэлтээ танилцууллаа.
 
Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
 
-Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг боловсруулж дууссан бөгөөд ХЗДХЯ-руу хүргүүлэхээр ажиллаж байна. Шинээр боловсруулж буй хууль15 бүлэгтэй, Барилга байгууламжийн чанар, ХАБЭА, Тусгай зөвшөөрөл, Зураг төсөл боловсруулах, Магадлал хийх үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх зорилгын дор боловсруулаад байна.
 
- Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай уулзалт хийж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн ажлыг эхлүүлэх талаар ярилцаж, ажлын төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллахаар шийдвэрлэв.
 
- Аймгуудын Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Хаягжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ирүүлсэн саналыг хуулийн төсөлд тусган боловсруулж, БХБЯ-ны цахим хуудасны “Хэлэлцүүлэг” цонхонд байршуулан санал авч байна.
 
-“Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, инженер-геологийн судалгааны ажил боловсруулах ажил”-ыг гүйцэтгэх зөвлөхийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо, хотын 1:2000 масштабтай байр зүйн зураг зохиох ажил”-ыг гүйцэтгэх зөвлөхийг шалгаруулах үнэлгээний хороо тус тус байгуулагдаж, Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендерийг 2023.11.09-ний өдөр зарлав.
 
- Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын дагуу барилга угсралтын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд Салбарын ерөнхий байцаагчийн 2023
оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02-00/37 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулж байна.
 
- Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт үзлэг хийх ажлын даалгаврыг боловсруулан батлуулахад бэлэн болгов.
 
- "Залуус-1" төслийн эхний ээлжийн 936 айлын орон сууцны барилгын дулаан хангамжийн шугам сүлжээний угсралтын ажил 52.3, санхүүжилтийн явц 38.4 хувьтай явагдаж байна. Эдгээр болон бусад ажлын хүрээнд, мөн нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар холбогдох удирдлагуудын зүгээс мэдээлэл тавьсан юм.
 
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн яаралтай шийдвэрлэх асуудлууд, ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.
 
Үүнд:
  • Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд БИМ буюу барилгын мэдээллийн нэгдсэн сан бий болгох, барилгын материалын ангиллыг нарийвчлан тусгах, тусгай зөвшөөрөл олголт болон сунгалтын асуудлыг оновчтой зохицуулах, Барилгын зураг төслийг хянахын зэрэгцээ төсвийг нь хянаж магадлах зэрэг орхигдуулсан асуудлуудыг тусган боловсруулалтыг дахин сайжруулах;
  • Нийслэлтэй хамтарч хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө", Гэр хорооллын дахин төлөвлөлт, тэр дундаа Мянганы сорилтын сангийн дулааны шугамын шинэчлэлийн ажилд онцгойлон анхаарч хамтын ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах;
  •  Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн төслийн явцыг шалгаж, сайдад танилцуулах;
  •  Барилгын материалын лаборатори ашиглалтад орж байгаатай холбоотойгоор тус лабораторид ашиглах тоног төхөөрөмжийн жагсаалт, ажиллах хүчний бүтцийг яаралтай танилцуулах;
  •  Норм нормативын стандартчиллын төв байгуулах асуудлыг судлах
  • Цаасаар архивлахаас бусад яамны албан бичгүүдийг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх;
  •  Увс, Завхан, Дорнод, Говьсүмбэр, Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламжуудыг шинээр барих төслийн гэрээг хянаж, дотоод аудит оруулах.
 
Эх сурвалж: БХБЯ
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube