Их наядаар хэмжигдэх алдагдалтай төсөв баталсан нь баярлаж бахархаад байх зүйл мөн үү

11/ 15/ 2023    8 цаг 20 минут

Өнгөрөгч Баасан гарагт хууль тогтоогчид 2024 оны улсын төсвийн төслийг баталж айдаггүйгээ авдрандаа хийв. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэд төсвөө хуулийн хугацаанд нь баталлаа хэмээн “орон нутгийн чанартай” баяр тэмдэглэжээ. Зарим нь Төсвийн байнгын хорооныхоо даргын өрөөнд, өөр зарим нь энд тэнд хэсэг бусгаараа гэхчлэн.

Товчхон дурдахад 2024 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25.9 их наяд төгрөг, харин зарлага 27.4 их наяд төгрөг болж буй. Энэ ерөнхийллийг их үү, эсвэл бага уу гэдгийг 2023 оныхтойгоо жишиж харвал арай илүү тодорно.

Тухайлбал, энэ 2023 онд  нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд төгрөг байхаар, харин  нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөгөөр харин тооцоолж баталж байв. Үүнийг зэрэгцүүлэн харвал ганцхан жилийн дараа төсвийн орлого 6.9 их  наядаар, зарлага нь мөн тийм хэмжээгээр буюу 7 их наядаар тус тус нэмэгдсэн байна.

Бас нэг харьцуулалт: 2021 онд 14 их наяд төгрөгийн зардалтай байсан бол одоо 2 дахин нэмэгдэж 27 их наяд төгрөг боллоо. Өөрөөр хэлбэл дарга нарын зарцуулах мөнгө ийм хэмжээгээр нэмэгдэж буй хэрэг.

Аргагүй л сонгуулийн жилийн төсөв гэхээс өөрөөр юу гэж тодотгохов.  Ерөнхий зураглалаараа бол үрэлгэн төсөв. Бас хариуцлагагүй гэсэн үгийг хамт хавсаргаж болмоор. 

27 их наядын энэ зарлагаар томоохон бүтээн байгуулалтууд хийх нь үү гэтэл үгүй бололтой. Б.Жавхлан сайдын хэлснээр бол ирэх жил энэ их мөнгөний ердөө 300 тэрбум буюу 5 хүрэхгүй хувь нь өмнөх жилийнхээс нэмэгдэж буй хөрөнгө оруулалтууд юм байна. Хөрөнгө оруулалтын үр ашиг, оновчтой талаас нь харвал ямаршуухан дүр зураг харагдахыг хэлж мэдэхгүй. Лав л АН-ын дарга Л.Гантөмөрийн нэгэнтээ хэлж байсанчлан “100 хүн цугладаг газар 500 хүний соёлын төв барихыг”- Сангийн сайд эерэгээр хардаг гэдгээ хэлнэ билээ.

Ховдод 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахад 1.2 тэрбум төгрөг төсөвлөсөн гэхчлэн шүүмжлэл дагуулж буй “шог хуваарилалтууд” дуулдаж буй. Зарим эх сурвалжийн тооцоолсноор 70-80 сая төгрөгөөр  Улаанбаатарт нэг ийм талбай байгуулдаг гэж дурдсан байна билээ.

Ирэх жилийн төсвийг 1.5 их наяд  төгрөгийн алдагдалтай баталсан. Үүнийг гадаадын зээл тусламжаар нөхнө гэсэн үг. Сангийн сайд “Эрчим хүч, зам тээвэр, дэд бүтэц зэрэг өндөр өртөг шаардлагатай зүйлүүддээ бид гадаад зээл тусламж ашиглахаас өөр арга байхгүй” гэж мэдээлсэн. Ингэж харвал бид төсвийнхөө алдагдлаар өр нэмж үйлдвэрлэх зураглал уншигдаж байгаа юм.

Байгаа боломжоо бүтээлчээр ашиглах, санхүүгийн хүч чадлыг чухал гэсэндээ төвлөрүүлж чадвал заавал бадар барих шалтгаан байхгүй мэт санагдах юм. 

Төсвийн хэлэлцүүлгийн явц хийгээд  үйл явдлын өрнөл дунд ирэх жилийн төсөвтэй холбоотой эргэлзээ бүхий мэдээлэл хэдэнтээ дурдагдаж байсан. Угаас сонгуулүийн жилийн төсөв улс төржилт дагуулдаг нь гэм биш зан. Гэхдээ л...

Төсөв өргөн баригдсаны дараахан АН-ын дарга Л.Гантөмөр “Энэ төсвийн хууль ирэх жил хэрэгжихгүй. Орлого, зарлага нь ч бүтэлгүйтэх байх. Бэлэн мөнгө тараах ажил руу энэ хүмүүс явах гэж байна. Эрх баригчид ирэх жил сонгууль угтаад 1.2 их наядыг тараана. Тараах аргаа яаж гаргаж ирэх гэж байгааг бид сайн ойлгохгүй" гэж мэдэгдэв. Энэ бол зүгээр нэг золбин үг биш. Парламентад суудалтай намын даргын үг.  Заавал нэг зах сэжүүр баймаажин ингэж итгэлтэй хэлэх байх.

Яг төсөв батлагддаг өдөр буюу энэ сарын 10-нд УИХ дахь сөрөг хүчнийхэн мэдээлэл хийсэн. Тэдний илэрхийлж буй гол санаа нь “сонгуулийн жилийн төсөв болсон” гэх логик байв. Энэ үеэр “Ард түмний амьдрал 2 дахин буурч байхад дарга нарын зарцуулдаг мөнгө 2 дахин нэмэгдсэн” гэдгийг УИХ дахь сөрөг хүчнийхэн хэлсэн. Энэ үгийг тэд сөрөх гэсэндээ хэлээгүй байх. Хэлэлцүүлгийн халуун тогоон дотор байсан гишүүдэд анзаарч уншигдсан агуулга нь энэ байсан байх. Бодит амьдралын үнэн  ч үүнээс нэг их зөрөхгүй.

П.Булган

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ2 цаг 17 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа2 цаг 33 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо2 цаг 48 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана2 цаг 51 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ3 цаг 12 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо3 цаг 14 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ4 цаг 16 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ4 цаг 47 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ5 цаг 15 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов5 цаг 52 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна5 цаг 58 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав7 цаг 1 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв7 цаг 25 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа8 цаг 18 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна8 цаг 20 минутын өмнө"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ8 цаг 36 минутын өмнөБ.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал8 цаг 40 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна8 цаг 43 минутын өмнөХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube