Засгийн газрын өнөөдрийн /2023.11.15/ хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун " Есдүгээр сард 2-3 удаа дараалан их хэмжээний бороо орсноос 100 мянга орчим тонн буюу нийт улаан буудайн гуравны нэг нь зэрэглэл буурч тэжээл рүү шилжсэн. Гэхдээ 2023 оны хувьд сүүлийн 9 жилд аваагүй их хэмжээний ургац буюу га-гаас 14.2 центр улаан буудай хураан авсан. Өнгөрсөн жилийнхээс 8 хувиар өссөн үзүүлэлт.
Мөн түүхэндээ анх удаа 185 мянган тонн хүнсний ногоо хурааж, хамгийн их хүнсний ногоо хураан авлаа. Ингэснээр дотоодын хэрэгцээнийхээ 85 хувийг хангах боломж бүрдсэн. Ирэх жил 90-100 хувь хангах зорилт тавин ажиллаж байна.
Арваннэгдүгээр сар гарсаар орон даяар цас их хэмжээгээр орлоо. Нийт нутгийн 60 хувьд нь өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Ирэх өвөл 69 сая толгой мал өвөлжинэ. Хадлан тэжээлээ хангалттай бэлдсэн мэдээтэй байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.