УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-аас Л.Өлзийсайханыг, Ерөнхийлөгч Э.Энхтуяаг, Улсын дээд шүүхээс О.Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар УИХ-д танилцуулсан бөгөөд Цэцийн гишүүнээр томилохыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжив.
Улмаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай тогтоолыг батлав.
Бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон тул Д.Одбаяр, Н.Чинбат нарыг Цэцийн гишүүнээс чөлөөллөө.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.