М.Батбаатар: УИХ-ын гишүүдийн 17.1 хувь нь л эмэгтэй байгаа нь хүйсийн харьцаа алдагдсаныг харуулж байна

11/ 17/ 2023    12 цаг 18 минут

Монгол Улсын парламент анх удаа Хүний эрх, жендэрийн тэрш байдлын талаарх дотоодын үнэлгээг олон улсын асуумжаар хийлгэж байгаа юм. Энэ талаар тус үнэлгээг хийж байгаа дөрвөн шинжээчийн нэг болох МУИС-ын Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч М.Батбаатартай ярилцлаа.


-УИХ анх удаа хүний эрх болон жендэрийн үнэлгээ хийлгэж байгаа юм байна. Энэ үнэлгээг яагаад хийж байгаа юм бэ?

-Би энэ удаагийн парламентын үнэлгээний шинжээчээр ажиллаж байгаа. Хүний эрхийн үнэлгээ, Жендэрийн мэдрэмжтэй байдлын үнэлгээ гэсэн хоёр үнэлгээг хийж байгаа юм. Үүнд хоёр, хоёр шинжээч томилогдон ажиллаж байна. Миний хувьд жендэрийн мэдрэмжтэй байдал буюу Жендэрийн үндэсний зөвлөхөөр ажиллаж байна гэж ойлгож болно. Мөн нөгөө талаас олон улсын хоёр зөвлөх ажиллаж байна. Энэ хоёр хүн бол парламентын үйл ажиллагааг үнэлдэг, энэ талаар мэргэшсэн хүмүүс байгаа. Тэгэхээр 1889 онд Олон улсын парламентын холбоо анх үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш парламентуудыг хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар хэр зэрэг үйл ажиллагаа явуулж байгааг, эргэцүүлж, шүүн тунгааж үнэлдэг тогтолцоо бий болсон. Монгол Улсын хувьд тэртээ 1992 оноос хойш парламентын засаглалтай болсноос хойшхи 31 жилийн хугацаанд анх удаа ийм үнэлгээ хийгдэж байна. Энэхүү үнэлгээг олон улсын туршлагад тулгуурлан хийж байгаа.

-Үнэлгээнд хэн, хэн хамрагдах ёстой вэ?

-Мэдээж УИХ-ын гишүүд энэ үнэлгээнд орно. Дээрээс нь парламентын өдөр тутмын үйл ажиллагааг хангаж байдаг УИХ-ын Тамгын газар, ажилтнууд хамрагдана. Мөн иргэний нийгмийн байгууллагаас ч төлөөлөл орно. Зөвхөн Их хурлын гишүүд өөрсдийгөө үнэлэх биш институцийн түвшинд, оролцогч талуудын хамтын ажиллагааны үр дүнд парламент ямар байна вэ. Хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тал дээр ямар амжилт гаргаж, алдаа оноо нь юу байна вэ гэдгийг эрэгцүүлэх зорилгоор үнэлгээг хийж байна. Бид бүхэн шинжээчийн хувьд илүүтэй зөвлөж, чиглүүлж ажиллах үүрэгтэй. Харин энэ үнэлгээний эцсийн зорилго нь парламентыг сайн, муу байна гэдэг ч юм уу, харьцуулах, эсвэл бусад орны парламенттай жиших биш.

-Тэгвэл гол зорилго нь юу юм бэ?

-Тухайн парламентын хувьд үйл ажиллагаанд нь ямар амжилт гаргасан юм. Алдаатай болон оносон зүйл нь юу байна. Үүнийг цааш нь яаж сайжруулж болох вэ гэдгийг эрэгцүүлж, шүүн тунгаах зорилготой.

-Нэг ёсондоо парламентад дүн тавих гэж байна гэж ойлгож болох уу?

-Яг дүн тавих гэж хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө тухайн үнэлгээ нь парламентын үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг бүх талаар хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Тэгэхээр дүн тавих гэхээсээ илүүтэй бид бүхэн яг одоо ямар байгаа юм бэ. Улс төрийн хүрээнд болон хөдөлмөрлөх эрх, эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хүрээнд ямар ажлуудыг хийж чадав. Цаашид юу хийх ёстой вэ гэдэг чиглэлд гол анхаарлаа хандуулж байгаа.

-Үнэлгээг чухам яаж хийдэг вэ?

-Парламентын өөрийн үнэлгээ бол стандарт асуумжуудтай. Нийт долоон үндсэн буюу өргөн хүрээтэй сэдвээр ярилцах шаардлагатай гэж бид үзэж байгаа юм. Хамгийн эхэнд ярилцаж, үнэлгээ өгөх бүлэг сэдэв маань Парламнет дахь эмэгтэйчүүдийн оролцоо, тоо, албан тушаал ямар байна вэ гэдгийг эрэгцүүлж үнэлнэ. Парламентын судалгааны хүрээлэнгээс урьдчилсан байдлаар тойм судалгаа хийчихсэн байгаа. Дээрээс нь бид шинжээчийнхээ хувьд одоогийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа гол асуудлууд, шийдвэрлэх боломжуудыг давхар судалсан. Хоёрдугаарт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эрх зүйн болон бодлогын орчин ямар байна вэ. Гуравдугаарт, Парламентын үйл ажиллагаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах механизм бүрдсэн үү. Дөрөвт, Жендэрийн мэдрэмжтэй соёлыг дэмжих дэд бүтэц, бодлого Монголд байна уу. Тавдугаарт, Парламентын гишүүдийн дунд жендэрийн эрх тэгш байдлыг хангах үүрэг, хариуцлага ямар байна вэ. Зургаадугаарт, Улс төрийн намууд жендэрийн эрх тэгш байдлыг хангах тэмцэгч байх хэрэгцээ шаардлага хэр хэрэгжиж байна вэ. Долоодугаарт, жендэрийн тэгш байдлын үр дүнг дэмжихэд парламентын аилтнуудын үүрэг ямар байна вэ гэсэн долоон асуудлаар ярилцаж, үнэлнэ. Наад зах нь УИх-ын гишүүд маань өөрсдийн туслахуудаа ямар хүйсийн хүмүүсээр голцуу бүрдүүлж байна вэ гэдгээс асуудал эхэлнэ. Хэрэв эмэгтэй гишүүд дотор хөхүүл хүн байлаа гэхэд хүүхэд саатуулах, хуурайлах өрөө байгаа юу гэдгийг л эрэгцүүлж үнэлнэ гэсэн үг. Тиймээс маш чухал үнэлгээ болно гэж бодож байна.   

-Ийм үнэлгээг хийдэг улс орнуудын байдал ямар байдаг вэ?

-Энэ үнэлгээ нь Турк улс гэхэд л парламентын стратеги төлөвлөгөөний нэг хэсэг болсон байдаг. Өөрөөр хэлбэл, жендэрийн тэгш байдлыг дотоод үнэлгээгээ хийгээд бид бүхэнд стратеги байхгүй юм байна. Тэгэхээр алсын хараатай байж гэмээнэ жендэрийн эрх тэгш байдлыг хангах ёстой юм байна гэдэг үр дүн гарсан байгаа юм. Парламентын гишүүд, ажилтнууд хууль тогтоомж боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор жендэрийн стандарт асуумж, хуудсыг боловсруулаад, түүнийхээ дагуу хэрэгжүүлээд явдаг. Үүний үр дүнд парламентын Санхүүгийн хороонд анх удаа эмэгтэй хүн томилогдсон сайн жишээ ч бий. Энэ бол тэгэхээр алс хэтдээ бид юунд хүрэх вэ гэдэг чиглэл рүү явна гэсэн үг. Өнөөдрийн парламентад эмэгтэй гишүүдийн тооны харьцаа үнэндээ бол алдагдчихсан байгаа. Нийт гишүүдийн 17.1 хувь нь л эмэгтэй гишүүн байна. Энэ чинь өөрөө парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь хэмжээ алдагдсаныг харуулж байгаа юм. Мэдээж ололттой талууд бий. Хууль, эрх зүйн орчныг сайжруулж байгаа олон ажил хийгдэж байна. Ялангуяа Сонгуулийн тухай хуульд нэг хүйсийн эзлэх квотыг нэмэгдүүлсэн. Энэ бүхэн чинь жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр эрх зүйн орчин сайжирч байгааг харуулж байгаа юм. Аргентин улсад л гэхэд парламентын гишүүн эмэгтэйчүүдийн дотоод квот бий болгох зорилгоор парламентын дүрэмдээ өөрчлөлт оруулах хүсэлтийг албан ёсоор тавьсан байна лээ. Энэ чинь тухайн парламент өөрийнхөө орчныг үнэлээд жендэрийн эрх тэгш байдлыг хангахын тулд юуг хийх хэрэгтэй вэ гэдгээ олж харж байгаа гэж олйгож болно.

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангана гэхээр зарчмын хувьд 50/50 байх хэрэгтэй болж таарна. Тэгвэл олон улсын парламентад нэг хүйсийн эзлэх квотын хувь хэмжээ хэр байдаг юм бэ?

-Олон улсын хувьд эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа тийм ч өндөр биш. Тухайн улс орныхоо засаглал, сонгуулийн онцлогоосоо хамаараад ойролцоогоор 30-аас багагүй, 40 орчим хувьтай байгаа. Тэгэхдээ парламентын үнэлгээг хийж байгаа улсууд цаашдаа хүйсийн харьцааг таны хэлдэг 50/50 болгох зорилго тавьж байгаа. Манай улсын хувьд хүйсийн харьцааг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, 30-аас доошгүй хувь байхаар хуульд тусгасан. Өмнө нь 25-аас багагүй хувь гэж байсан. Цаашид ч гэсэн нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ чинь зөвхөн эмэгтэй, нэг бол эрэгтэй хүмүүсийн асуудал биш. Одоогийн байдлаар нийт сонгогчдын 51 хувь нь эмэгтэй, 49 нь эрэгтэй байгаа гэсэн судалгаа бий. Гэтэл төлөөлж байгаа хувь нь 17, 83 гэхээрээ харьцангуй байгаа биз дээ. Тиймээс адил тэнцүү байх тал руу цаашдаа явах нь зүйтэй. Улс төрийн намууд ч энэ тал дээр байр сууриа илэрхийлдэг. Ноднин жил Хүний эрхийн үндэсний комиссын захиалгаар Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хэрэгжилтийг үнэлсэн. Үүнээс харахад орон нутагт шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүйсийн харьцаа алдагдчихсан, эмэгтэйчүүд тун цөөн байгаа гэж гарсан. Яг шийдвэр гаргах түвшиндээ эрэгтэйчүүд нь ажиллаад илүү зохион байгуулах мэт ажилд эмэгтэйчүүдийг түлхүү тавьдаг хандлага байгаа. Дээрээс нь улс төрийн хүрээн дэх авлига буурахгүй байгаа шалтгаануудын нэг нь энэ. Авлигыг ерөнхийдөө эрэгтэй хүмүүс авдаг. Тиймээс улс төрд, ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олноор гарч ирвэл авлигын түвшинг бууруулж болно гэсэн таамаглал байдаг. Яагаад гэхээр эмэгтэй хүмүүс тэр бүр авлига авах сэдэлгүй, харьцангуй бага байдаг гэсэн олон улсын судалгааны дүн бий.

-Хүйсийн тэгш оролцоог парламентад хангана гэхээр эмэгтэйчүүд маань эрэгтэйчүүдээ бодвол улс төрд орох сонирхол, амбиц бага байдаг гэж ярьдаг. Ийм байдаг нь тэгш оролцоог хангахад сөргөөр нөлөөлдөг юм болов уу?

-Наадах чинь хоёр талтай асуудал. Нэг талаас эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо байна. Эмэгтэйчүүдийн улс төрд орохгүй байх учир шалтгаануудыг мөшгиж, хөөж үзэх шаардлагатай. Эмэгтэйчүүд эдийн засгийн чадавхын хувьд харьцангуй сул, эрэгтэйчүүдээс хамааралтай байдаг гэсэн үг. Тийм болохоор сонгуулийн зардлыг тэр болгон өөрсдөө гаргаад өрсөлдөх бодит боломж бололцоо нь тааруу. Мөн дээрээс нь хөрөнгө эзэмших байдлаар ч гэсэн нэлээн ялгаа байдаг. Малчин айлаар авч үзэхэд л малын А данс нь дандаа өрхийн тэргүүн буюу эрэгтэйчүүд дээр байдаг юм. Ингээд ямар нэгэн байдлаар салж сарнилаа гэхэд өмчлөл нь шууд эрэгтэйчүүдэд шилжээд явчихдаг. Энэ мэтийн олон асуудал бий. Харин улс төрийн хүрээнд хүйсийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийг дэмжих тусдаа бодлогууд байдаг юм билээ.

-Тухайлбал?

-Тухайн улс төрийн намд хүсэл зориг байгаад улсын болон орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдээ дэмжээд ялалт байгуулсан тохиолдолд эмэгтэй гишүүдийнх нь тоогоор улсаас санхүүжилт өгдөг олон улсын жишиг байдаг.

-Гол, гол хуулиудыг эрэгтэй гишүүд санаачилж, эмэгтэй гишүүдэд “жижиг” хуулиуд үлддэг гэсэн яриа байдаг. Дээрээс нь Байнгын хороодын дарга нарыг аваад үзэхэд л хүйсийн харьцаа нэлээд зөрүүтэй байгаа нь харагддаг. Тэгэхээр шинжээчид та бүхэн зөвлөмж гаргаж өгөх байх. Гэвч тус зөвлөмжийг тань хэр биелүүлсэн бэ гэдгийг нь буцааж шалгаж, хянадаг уу?

-Энэ удаагийнх ахмгийн эхний парламентын өөрийн үнэлгээ болж байгаа юм. Нэг ёсондоо хэмжих суурь нь тавигдаж байна. Таны хэлсэн Байнгын хорооны дарга нарт нэг хүйс давамгайлсан байгаатай санал нэг байна. Харин хуулийг боловсруулахад эмэгтэйчүүд илүү жижиг асуудлаар хөөцөлддөг гэдэгтэй санал нийлэхгүй. Эмэгтэйчүүд асуудлыг илүү нарийвчилж, олон талаас нь авч үздэг. Өнөөдөр яригдаж байгаа маш чухал асудал болох асаргааны эдийн засаг байна. Хүүхэд хамгаалал, Боловсролын болон Гэр бүлийн тухай хууль гээд нийгмийн суурь үйлчилгээтэй холбоотой гол хуулиуд дээр эмэгтэй гишүүд илүү их дуугарч, ажиллаж байгаа. Дээр дурдсан долоон үндсэн сэдвийн асуулт маань цаашаа дэд сэдвүүд болон задраад явах учиртай. Жишээлбэл, Парламент дахь эмэгтэйчүүдийн тоо, албан тушаал гэхэд л цаашаа эмэгтэйчүүдийг парламентад сонгох, томилоход ямар хүчин зүйл нөлөөлсөн юм бэ. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд юу саад болж байна гээд гүнзгийрүүлэн ярилцана. Энэ дотор хамгийн гол зүйл нь өмнөх үндсэн сэдвүүдтэй холбоотой сүүлийн үеийн томоохон ахиц, дэвшил нь юу байна гэдгийг ярилцана. Тэгээд хамгийн ноцтой гэж болох дутагдлууд юу байгааг ярилцаад, түүнийг арилгахад бидэнд нэн түрүүнд ямар ажил хийх шаардлагатай байгааг ярилцаад зөвлөмж гаргана. Анхны парламентын өөрийн үнэлгээ учраас энэ зөвлөмжийн дагуу ажилласан эсэх, өмнөхөөсөө сайжирсан эсэхийг дараагийн үнэлгээгээр л харьцуулах боломж гарч ирнэ. Парламент өөрийгөө хаана байгааг харна гэдэг хамгийн чухал зүйл. Давуу тал, ахиц дэвшлээ олж хараад саад бэрхшээлээ хэрхэн даван туулах вэ гэдгээ тодорхойлно.

-Ийм үнэлгээг цаашдаа хэдий хэр хугацаанд хийх ёстой вэ. Шинэ парламент бүрдэх бүрд хийгээд явах уу?

-Ер нь бол тэгнэ л гэж найдаж байна. Жендэрийн үндэсний хороо бий болсноор маш олон зүйлийг хийж чадсан. Хуулийн гол өөрчлөлтүүдийг хийж, бодлого, эрх зүйн шинэчлэлүүдийг ч гаргасан. Тэгэхээр энэ маань парламентын өөрийн үнэлгээнд эерэг байдлаар нөлөөлөх байх л гэж бодож байгаа. Олон улсын стандарт аргачлалаа бариад л үнэлнэ. Өөрийгөө үнэлэх, хөндлөнгөөс үнэлүүлэх гэсэн хоёр төрлийн үнэлгээ байдаг. Энэ удаагийнх бол өөрийн үнэлгээ. Гэвч бид бүхэн жендэрийн шинжээчийн хувиар хөндлөнгөөс оролцож, чиглүүлж, нөхцөл байдлыг үнэлээд зөвлөмж гаргах зорилготой ажиллаж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан боловсруулна11 сар 29. 17:26Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч ажиллана11 сар 29. 16:55ЗГ: Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ11 сар 29. 16:31ЗГ: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ11 сар 29. 15:53ЦЕГ: Хүний амь нас хохироосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна11 сар 29. 15:50ИЦББХ: Байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 29. 14:58“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөлтийн уулзалт эхэллээ11 сар 29. 14:35Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д ирэх оны дөрөвдүгээр сарын 29-н хүртэл онцгой дэглэм тогтоож, БЭТ ажиллах хугацааг сунгалаа11 сар 29. 14:26Б.Энхбаяр: Бүртгэлтэй 1200 гаруй журмыг хүчингүй болгож, Засгийн газрын болон яамдаас батлах журмын хамгийн дээд хязгаарыг 500 байхаар тогтлоо11 сар 29. 14:02Ч.Болортуяа: Сурагчдын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг хөндөөгүй11 сар 29. 13:45ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөхийг дэмжив11 сар 29. 13:24Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ11 сар 29. 13:20ЦЕГ: Скочоор хоолойг нь боож, амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна11 сар 29. 13:09"ХХОАТ-ын 10 хувь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 1 хувь болно"11 сар 29. 13:03ЭХЭМҮТ-ийн эмч нар төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд анх удаа дурангийн мэс засал хийжээ11 сар 29. 12:56Төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх аудитын тайланг танилцууллаа11 сар 29. 12:25“ТӨРИЙН АУДИТ ИРГЭДИЙН АМЬДРАЛД” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Номгон суманд зохион байгууллаа11 сар 29. 12:21Израиль ХАМАС-ын түр эвлэрлийн хугацаа цааш үргэлжлэх боломжтой юу?11 сар 29. 12:00Цасанд суусан хоёр автомашиныг татан гаргажээ11 сар 29. 11:53Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгджээ11 сар 29. 11:23БХБЯ: Дотоодын цементийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч ажиллахыг даалгав11 сар 29. 10:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа11 сар 29. 10:41ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ11 сар 29. 10:39АИ-92 автобензиний 20 хоногийн нөөцтэй байна11 сар 29. 10:34ЗГ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлтийг хэлэлцэж байна11 сар 29. 10:26Зеленскийг ОХУ-тай хэлэлцээрийг тасалдуулсан гэж буруутган Ерөнхий прокурорын газарт ханджээ11 сар 29. 8:50DAILY BEAST: Ким Чен Уны өрсөлдөгчид түүнийг устгах хэд хэдэн төлөвлөгөө бэлтгэсэн байсан11 сар 29. 7:26Шинэ Зеланд төсвөө нэмэгдүүлэхийн тулд залуучуудыг тамхи татахыг хориглосон хуулиа цуцална11 сар 29. 7:22Цаг агаар: Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй11 сар 29. 7:00Зурхай: Үс бүү засуул өнгө зүс доройтоно11 сар 29. 6:45Яармагийн эмнэлэгт хэвтсэн 17 хүүхдийн нэгийг нь ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ11 сар 28. 16:58240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ11 сар 28. 16:13НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо11 сар 28. 15:27БСШУСБХ-ны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүллээ11 сар 28. 14:46ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 28. 14:25ЭЗБХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэхийг дэмжсэнгүй11 сар 28. 13:56"БНХАУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй"11 сар 28. 13:02А.Бурмаа: Амьсгалын замын өвчлөлөөр бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл нэмэгдэж байна11 сар 28. 12:44Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн хуралдаанд шүүгдэгчийг албадан ирүүлэхээр болж, хойшлогдов11 сар 28. 12:34Мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна11 сар 28. 12:16
 Facebook Twitter Youtube